Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтны өдрийг тохиолдуулан цуврал сургалт, мэргэжил ур чадварын уралдаан зохион байгуулж, архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг сурталчлан таниулж, шилдэг ажилтнуудаа шагнаж урамшууллаа.
Бичиг хэргийн ажилтнууд номын дуу сонсов

УИХ-аас 2020 онд шинэчлэн баталсан Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд баримт бичгийн шийдвэрлэлтийн талаар орсон өөрчлөлт, мөн бичиг хэргийн ажилтнуудын хүлээх үүрэг, хариуцлагын талаар 10-р сарын 28-нд сургалт явуулав. Сургалтыг ДЗБАХХА-ны дарга Б.Мөнхцэцэг бичиг хэргийн 33 ажилтанд заалаа. Түүнчлэн Баримт бичигт болон мэдээ тайлан, тоон мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах талаар ДЗБАХХА-ны тэргүүлэх мэргэжилтэн Б.Батсүх бичиг хэргийн 30 ажилтанд 11-р сарын 03-нд сургалт явуулав. Сургалтуудыг цахим хэлбэрээр “Microsoft Teams” программаар зохион байгуулав. Архивын ерөнхий газрын архив, бичиг хэргийн ажилтны мэргэжил олгох сургалтад 11-р сард бичиг хэргийн долоон ажилтан, мэргэшүүлэх сургалтад ЗХНБГ-ын ДЗБАХХА-ны бичиг хэргийн ажилтан Д.Ундрах-Эрдэнэ, Төрөлжсөн архивын сан хөмрөгийн эрхлэгч Л.Дариймаа нар 12-р сарын 01-02-нд тус тус хамрагдаж, батламж гардлаа.
“Хууль эрх зүйн баримт бичгийн сургалтын танилцуулга” уралдаанд Р.Урантуяа ахлагчтай баг тэргүүлэв
Шинэчлэн батлагдсан хууль, эрх зүйн баримт бичгийг судлах, сурталчлан таниулах зорилготой уралдаанд бичиг хэргийн ажилтнууд өрсөлдөв. Цахим хэлбэрээр явуулсан уг уралдаанд архив, албан хэрэг хөтлөлтийн 47 ажилтан дөрвөн багт хуваагдан мэргэжлийн ур чадвараа сорив. Баг тус бүрд хууль, эрх зүйн баримт бичиг бэлтгэх даалгавар өгсөн бөгөөд хариуцсан сэдвийн хүрээнд сургалтын танилцуулгыг 20 минутад багтаан танилцуулав. Тэмцээний дүн гарахад “Баримт бичгийн MNS 5140:2021 стандартын сургалтын танилцуулга” бэлтгэсэн Р.Урантуяа ахлагчтай баг тэргүүн байр эзэлж, Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх журмын сургалтын танилцуулга” сэдвээр Б.Мөнхцэцэг ахлагчтай баг дэд байрт шалгарлаа.
Д.Адьяа агсны хувийн хөмрөгийг бүтээж, уралдааны шилдгээр шалгарав
Хувийн хөмрөгт эрдэм шинжилгээ, техник боловсруулалт хийх, сургалтын материал, гарын авлага бэлтгэх, түгээн дэлгэрүүлэх, бичиг хэргийн ажилтныг чадавхжуулах, ур чадвартай бичиг хэргийн ажилтныг тодруулах, урамшуулах зорилгоор Хувийн сан хөмрөгийн уралдаан явуулав. Уг уралдаанд Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан ажилтан, ахмад ажилтныг сонгох,
Түүх, эрдэм шинжилгээний өндөр ач холбогдол бүхий судалгааны материал, бүтээл, түүх, намтар, хувийн фото зураг, эд зүйлс, ном, сонин, сэтгүүл, дуут болон дүрст баримт, цахим тээгч зэргээр бүрдүүлсэн байх,
Хувийн хөмрөгийг архив зүйн шаардлагыг баримтлан, Төрөлжсөн архивд хүлээлгэж өгөх шаардлага тавьсан байна. Эдгээр шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэхэд Б.Мөнхзул ахлагчтай багийн бэлтгэсэн “Д.Адъяа агсны хувийн хөмрөг” тэргүүлж, Б.Мөнхзул ахлагчтай багийн “Ц.Бат-Орших дасгалжуулагчийн хувийн хөмрөг” удаах байрыг эзлэв.
Бичиг хэргийн ажилтнууд мэргэжил, ур чадвараа сорилоо

Бичиг хэргийн ажилтнууд анх удаа цахим хэлбэрээр мэргэжил ур чадвараа сорилоо. Тэд онол, мэдээллийн нэгдсэн системд ажиллах, архив зүйн боловсруулалт хийх, баримт бичиг боловсруулах чадвар, монгол хэлний мэдлэгээрээ өрсөлдөв. Уралдаанд үйлдвэрийн газрын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан 31 ажилтан оролцсоноос эхний байрт ЗХНБГ-ын референт-бичиг хэргийн ажилтан Г.Энхгэрэл, хоёрдугаар байрт Баяжуулах үйлдвэрийн бичиг хэргийн ажилтан Б.Аззаяа, Ус хангамжийн цехийн бичиг хэргийн ажилтан Н.Бямбасүрэн, гуравдугаар байрт – ХАБЭАХ-ийн бичиг хэргийн ажилтан Б.Золзаяа, Геологи хайгуулын экспедицийн бичиг хэргийн ажилтан О.Үүрийнтуяа, Үйлдвэрийн бодлогын газрын бичиг хэргийн ажилтан Б.Оюунгэрэл, Засвар, механикийн заводын бичиг хэргийн ажилтан Н.Долгорсүрэн нар шалгарлаа.
Өдөрлөг болов
Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас энэ сарын хоёронд өдөрлөг болов. Өдөрлөгт Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд, Хэлний бодлогын үндэсний салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцож, хамтран зохион байгуулав. Тус өдөрлөгт Орхон аймгийн төрийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан 110 ажилтан оролцов. Шинэчлэн батлагдсан хууль, эрх зүйн баримт бичгийн сургалтын танилцуулгын уралдаанд тэргүүлсэн 2 багийн танилцуулгаар сургалт явуулсан. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг сурталчилж, үзэсгэлэн гаргав. Орхон аймгийн төрийн байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтнууд ЗХНБГ-ын ДЗБАХХА-ны ажилтнуудын ажлын байраар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа
Нийт 33 ажилтан шагнуулав

Монгол Улсын Засгийн газрын шагнал салбарын тэргүүний ажилтнаар нэг, Жуух бичгээр дөрөв, Монголын Залуучуудын Холбооны Хүндэт тэмдэг нэг, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Хүндэт тэмдэг нэг, Архивын ерөнхий газрын Хүндэт өргөмжлөлөөр долоо, Орхон аймгийн Засаг даргын Жуух бичгээр гурав, ИТХ-ын Жуух бичгээр хоёр, мөнгөн шагналаар 14, нийт 33 ажилтан шагнуулав.
Я.Энхтуяа















