“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Залуучуудын холбоо нь цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор түр зогсоосон байсан үйл ажиллагаагаа нээн идэвхжүүлж, Цех хэсгийн Залуучуудын холбооны тэргүүлэгч, нарийн бичгийн дарга нарын хурлаа 2021 оны 12 сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн хурлаар, залуусын өмнө тулгамдаж байгаа асуудлууд, залуучуудын холбооноос цаашид хийх ажлын талаар хэлэлцэж, Залуучуудын үйл ажиллагааг цех, хэсгийн хэмжээнд идэвхжүүлэх талаар санал солилцсон. Цаашид, Залуучуудын холбооноос цаг үеийн нөхцөл байдалд уялдуулан үйл ажиллагаанууд зохион байгуулахаар төлөвлөжээ.

















