Оюутны бүтээл шинэлэг ажил болов

     Эрчим хүч, Уул уурхайн салбарын их, дээд сургуулиудын Цахилгааны инженер хөтөлбөрийн оюутнуудын дунд жил бүр зохион байгуулагддаг, тус сургуулийн Эрчим хүч, Мэдээллийн технологийн тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D) Б.Хээрийнбаатарын нэрэмжит “Цахилгаан тоног төхөөрөмж ба шинэ технологи” сэдэвт  оюутны эрдэм шинжилгээний ээлжит IX хурал саяхан  “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр амжилттай болж өндөрлөлөө.Тус хуралд нийт 7 илтгэл хэлэлцүүлснээс:

Эхний байрт ЦСА-4 ангийн Б.Мөнхжаргал, Б.Батдорж нарын “Хүдрийн нунтаглалтын кинетик тодорхойлох лабораторийн бөөрөнцөгт тээрмийн автоматжуулалт”, Удирдагч багш: магистр, А.Түвшинжаргал,

Хоёрдугаар байрт УУЦТТ-4 ангийн О.Саранбаатар, А.Баттогтох нарын “Сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан машин цэнэглэх пост байгуулж ашиглах тухай”, Удирдагч багш: доктор, Б.Хээрийнбаатар,

Гуравдугаар байрт, ЦСА-2 ангийн Г.Доржнямбуу, Н.Шинэбаяр, Б.Дүүрэнзаан, Т.Абылай нарын “Хуванцар хайлуулж бүтээгдэхүүн хийх төхөөрөмж”, Удирдагч багш: магистр, А.Түвшинжаргал багш нарын илтгэлүүд шалгарлаа.

     Эрдэм шинжилгээний хуралд тавигдсан илтгэлүүдийг шалгаруулахдаа судалгаа шинжилгээний үр дүнд, шинэ бүтээл, технологи, эд анги зохион бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байдал зэргийг нь харгалзан үнэлдэг байна.  Инженерийн мэргэжлийн их дээд сургуулиудад суралцаж буй цахилгааны болон программ хангамжийн мэргэжлийн оюутнууд харилцан туршлага солилцох, судалгаа шинжилгээний арга барилд суралцах, хамтран ажиллах олон талын ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

     Оюутнуудын бүтээлийг   Доктор, дэд профессор Б.Хээрийнбаатар дүгнэн хэлэхдээ: “А.Түвшинжаргал багшийн удирдсан, Б.Мөнхжаргал, Б.Батдорж нарын илтгэл нь Баяжуулах үйлдвэрийн бөөрөнцөгт тээрмийн загварыг лабораторийн орчинд автоматжуулсан нь хүдрийн нунтаглалт, металл хүлээн авалтын хэмжээ эрчим хүчний зарцуулалт болон цахилгаан хөтлүүрийн хурдаас хэрхэн хамаарахыг тогтоох боломж бүрдүүлснээрээ онцлог байлаа. ЦСА-2 ангийн Г.Доржнямбуу, Н.Шинэбаяр, Б.Дүүрэнзаан, Т.Абылай нарын “Хуванцар хайлуулж бүтээгдэхүүн хийх төхөөрөмж”, хийж туршсан нь үйлдвэрлэлд нэвтрүүлэх, Start up компани байгуулах боломж бүрдүүлсэн ажил боллоо. Оюутан О.Саранбаатар, А.Баттогтох нар сургуулийнхаа оюутны байрны нарны станцыг ашиглан сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан автомашин цэнэглэх станц байгуулж туршсан нь их дээд сургуулиудын хувьд анх удаа хэрэгжүүлсэн шинэлэг ажил боллоо. Багш Ш.Сансарсайханы удирдсан оюутан П.Ганзаяа, Э.Долгормаа нарын “Орхон аймгийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний талаарх судалгаа” нь цахилгаан эрчим хүч хэрэглэгч, байгууллага эрчим хүчээ хэрхэн зүй зохистой ашиглах, хэмнэх талаар мэргэжлийн зөвлөгөө өгсөн сайхан ажил боллоо. Оюутан Н.Одмаагийн “Puthon хэл дээр ПИД удирдлагатай халаагуурын загварыг туршсан үр дүн” сэдэвт илтгэл нь сууцны цахилгаан халаагчийг түүнд нөлөөлөх хүчин зүйлсээс нь хамааруулан автоматжуулсан нь шинэ бүтээлийн загвар, зохиогчийн эрхийн хэмжээнд хүрсэн ажил болжээ. Тус хурлыг ивээн тэтгэсэн багш Ш.Сансарсайхан, С.Будхүү нарт хамт олныхоо өмнөөс талархсанаа илэрхийлье” гэв.

Я.Энхтуяа
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %