Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Рентген шуурхай шинжилгээний лабораторийн хамт олон, шинжилгээний чанарыг дээшлүүлэх, цацрагийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Баяжуулах үйлдвэрийн нэг, дөрөвдүгээр секцийн хаягдлын технологийн бүтээгдэхүүн дээр Австрали улсад үйлдвэрлэсэн, шинэчилж тоноглосон хоёр “Amdel MEP-300” рентген анализатор тавьжээ. Мөн олон жил ашиглаж идэвхжил буурсан таван Cd109 цацраг идэвхт изотопон үүсгүүр шинээр сольж суурилуулав. Эдгээр ажлыг хийснээр тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа дээшилж, шинжилгээний үр дүн нарийвчлалтай гарах, шуурхай байдал сайжрах ач холбогдолтой юм.
Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс















