Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр бүтээн байгуулалтын ажлуудаа ярилцлаа

     Уламжлал ёсоор даваа гаригийн шуурхай зөвлөгөөний эхэнд үйлдвэрийн хэмжээнд ковидын нөхцөл байдал ямар байгааг "Эрдэнэт" сувиллын цогцолбороос танилцуулав. Сүүлийн 72 цагийн хугацаанд 3 тохиолдол илэрч, тархалт багассан ч  халдвар хамгааллын дэглэмийг ямагт сахих нь хүн бүрийн үүрэг гэдгийг эмч нарын зүгээс анхаарууллаа. Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн бүсэд хөдөлмөрийн аюулгүй байдлын ямар нэгэн зөрчил доголдолгүй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн өрнөжээ. Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийнхэн, Орхон аймгийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй “Цагаан тоосны сөрөг нөлөөллийг бууруулах” дэд хөтөлбөрийн тайланг хэлэлцэж дүгнэсэн байна. Өнөөдөр энэ хөтөлбөрийн үр дүнг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг батлах юм байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлт хөрс хуулалтын ажлаас бусад нь биелж байгаа бөгөөд үлдсэн хугацаанд цех нэгүүд хамтран хөрс хуулалтын төлөвлөгөөг нөхөж биелүүлэхээр ажиллаж байна. Үйлдвэрийн хэмжээнд өвлийн бэлтгэл 98 хувийн гүйцэтгэлтэй хангагджээ. 

     Жил бүрийн 12 сарын 25-ны өдрийг Монголын уурхайчдын баярын өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү тэмдэглэлт өдрийг Эрдэнэт үйлдвэр шинэ бүтээн байгуулалтаа хүлээн авч, амжилт ололтоо дүгнэж цэгнэн өнгөрүүлэхээр бэлтгэж байна. Тухайлбал, Ус хангамжийн цехэд хийгдэж буй цэвэр ус дамжуулах 3-р шугамын нээлт болон ирэх онд хэрэгжих шинэ “Хамтын гэрээ”-г үзэглэх үйл ажиллагаанууд болох талаар Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас мэдээллээ.

     Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж, Баяжуулах үйлдвэрт Нунтаглан баяжуулах хэсгийн хүдэр боловсруулах өргөтгөлийн бутлах шугам өнгөрсөн долоо хоногт ашиглалтад орсон байна. Ил уурхайд баригдаж буй Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн барилга байгууламжийн ажил дуусаж, угсралт хийгдэж эхэлснийг цехийн удирдлага мэдээлэв. ДЦС өнөөдрийн байдлаар 5 зуух, 5 турбины горимоор ажиллаж байна. 1-р зуухны засвар дуусаж, хэвийн ажиллаж байгаа бөгөөд одоогоор 21 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа аж. Ус хангамжийн цехийн цэвэрлэх байгууламжийн 3-р шугамын бүтээн байгуулалт дуусаж, одоо усан туршилт, улсын комисс хүлээж авах зэрэг ажлууд үлдээд байгааг Ерөнхий механик мэдээлсэн. Мөн Цахилгаан цехийнхэн трансформаторын засварыг  бүрэн дуусгаж, дулааны улиралд ажилд оруулахаар төлөвлөж байгаа юм байна. Шуурхайн төгсгөлд Үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга П.Батболор цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, хэд хэдэн чиглэлд анхаарч ажиллах үүрэг өглөө. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %