Цагаан тоос дарах ажил тасралтгүй явагдаж байна

     Эрдэнэт үйлдвэр цагаан тоос дарах ажлыг өдөр тутам хийж байна. Амралтын өдрүүд болон ажлын уртасгасан цагаар ч цагаан тоос дарах ажил явагдаж байгаа юм. Хаягдлын аж ахуй 2000 гаруй га талбайг эзэлдэг. Үүний 1300  га нь хуурай бөгөөд 900 орчим га талбай нь цагаан тоосны идэвхтэй дэгдэлтийн бүс юм. Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйгаас үүсэх тоосжилтыг бууруулахад зам талбайг услах, хөрсөөр хучих, салхины чиглэлийг өөрчлөх, цаг уурын хүнд нөхцөлд ургадаг мод суулгах, тусгай бодис ашиглан гадаргууг бэхжүүлэх зэрэг арга хэрэглэдэг. Гэсэн ч далангийн тогтворжилт, хаягдлын усыг дахин хэрэглэдэг үйлдвэрийн технологид сөргөөр нөлөөлдөг, өртөг өндөр зэргээс шалтгаалан Эрдэнэт үйлдвэр сүүлийн жилүүдэд цагаан тоос босдог талбайг флокулянттай булингаар хучих арга технологи ашиглаж үр дүнд хүрчээ. Ингэхдээ Герман улсын BASF фирмийн урвалж хүлээн авах танк, шахуурга, ус хангамжийн иж бүрдэл, холигч ашиглан цагаан тоосны дэгдэлтийг дарж байгаа юм. Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн албаны дарга Ж.Жавхланбат: “Ард иргэд, Эрдэнэт үйлдвэрээс цагаан тоосны дэгдэлтийг бууруулах талаар ямар ч ажил хийхгүй байгаа мэт ташаа ойлголттой явдаг. Баяжуулах үйлдвэрт цагаан тоос дарах алба байгуулагдсан. Энэ алба тусгай зориулалтын техник ашиглаж байна. Мөн белазаар услах, хөрсөөр хучих, үйлдвэрийн технологийн аргаар цагаан тоос дарах ажлыг гүйцэтгэж байгаа. Энэ жилийн хувьд өвлийн дунд сар хүртэл цас ороогүйгээс хуурайшилттай байна. Өмнө нь салхины хурд 10 метр секунд дэгдэхэд цагаан тоос босдоггүй байлаа. Тэгэхээр салхины хурд 10 метр секундээс дээш дэгдэхээр цагаан тоос босох жишээтэй. Ер нь цас орсон жилүүдэд арван сарын сүүлчээс хоёрдугаар сар хүртэл цагаан тоос дэгддэггүй. Энэ жил хуурайшилттай байгаа болохоор нам дор газраа салхины хурд мэдэгдэхгүй. Харин өндөр далантай, Хаягдлын аж ахуйн задгай талбайд салхины хурд ширүүн байгаа. Энэ нь цагаан тоос босох гол шалтгаан юм. Мөн хотын хогийн цэгийн болон айл өрхийн түлшний хэрэглээний, авто машины утаа униар агаарыг бохирдуулдаг. 1000 орчим га талбайд цагаан тоос дарах ажил хийгдэж байна. Хуучин өвлийн хаялтын ПК-46-50 хэсэгт туршилтын ажилд зориулсан гурван эгнээ зам тавьсан. Өөрөөр хэлбэл, дулааны улиралд тусгай зориулалтын техникүүд шигдэх хүндрэл гардаг. Үүнээс урьдчилан сэргийлж зам тавьсан байгаа. Энэ талбайд гурван өдөр туршилт хийсэн. Полимер урвалж ашигласнаар цас бороо, салхи дэгдэлтэд гадаргууд өөрчлөлт гарсан зүйлгүй, зохих үр дүн гарсан. Бид найман тонн полимер урвалжийг 8,6 га талбайд цацаж хэрэглээд байна” гэв.

Т.Батчулуун

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %