Баяжуулагчид бүтээн байгуулалтын эхний хэсгийг ашиглалтад хүлээн авлаа

     Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын бодлогын хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт хүдэр боловсруулах 4-р шугамын өргөтгөл хийгдэж байгаа билээ. Тэгвэл энэхүү бүтээн байгуулалтын эхний ээлжийн  хүдэр бутлах шугамыг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагааны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үеэр   “Эрдэнэт үйлдвэр”  ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх “Нийт уурхайчид, хамт олондоо Эрдэнэт үйлдвэрийнхээ төрсөн өдөр, 43 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Цар тахлын үед Эрдэнэт үйлдвэр үндсэн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, техник технологийн өргөтгөл шинэчлэлийн ажлаа зогсолтгүй явуулж байна. Үүний нэг нь өнөөдөр ашиглалтад оруулж байгаа “Өөрөө нунтаглах хэсгийн 4-р шугамын өргөтгөлийн эхний хэсэг болох бутлах шугам юм” гэж онцлоод, энэ ажлыг гүйцэтгэсэн Засвар угсралтын цех, цахилгаан тоног төхөөрөмжийн засварчид, удирдсан инженер техникийн ажилтнууд болон  гүйцэтгэгч компанийн төлөөлөлд талархал илэрхийллээ.   

     Хүдэр бутлах хэсэгт суурилагдсан үндсэн тоног төхөөрөмж нь ABB фирмийн цахилгаан хөдөлгүүр бүхий Мetso Outotec компанид үйлдвэрлэгдсэн Nordberg С-200 маркийн хацарт бутлуур, SEW Eurodrive үйлдвэрийн хөтлүүртэй NHI компанийн хавтант тэжээгүүр, туузан дамжуурга зэргээс бүрдэж байгаа юм. Энэ бутлалтын дамжлага нь цагт 1200-2700 тонн хүдрийг 175-300 мм болгон бутлах хүчин чадалтай аж.

     Эл бүтээн байгуулалтын цахилгаан автоматжуулалтын ажлыг ахалж ажилласан Эрчим зүйн албаны дарга Ц.Намжилдорж “Инженерүүдийнхээ мэдлэг чадвар дээр түшиглэн өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаад, цахилгаан автоматжуулалтын зураг, схем, төсөл, угсралт программчлал зэрэг цогц ажлыг өөрсдийн хүчээр зохион бүтээж, хийсэн. Энэ ажил нь ирэх жил өргөтгөлийн үндсэн байгууламжтайгаа хамт дуусах төлөвлөгөөтэй байсан ч хугацаанаас нь  өмнө ашиглалтад оруулснаар тоног төхөөрөмжийн бэлэн, аюулгүй байдлыг хангах, нөөц бий болгож, ашиглалтыг 30-40 хувиар нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтийн биелэлтэд эерэг нөлөөлөх зэрэг олон боломж бүрдүүлж байна. Ингэснээр үйлдвэрлэлийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангах нэгэн давуу тал болох юм” гэж онцоллоо. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %