“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхөд “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол хүртээлээ

     “Эрдэнэт хотын төрсөн өдөр”-т зориулсан баярын хурал Соёл урлагийн цогцолборын их танхимд болж, төрийн дээд шагналын хур буулаа. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Эрдэнэт хотын таван эрхэмд Монгол Улсын гавьяат цол хүртээсний нэг нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх юм. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд цаг үед улс орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэй үүрэхийн зэрэгцээ айл өрх, ард иргэдийн амьдралд эдийн засгийн бодит дэмжлэг үзүүлж, улс орон нутгийн төсвийн орлогод 1.2 их наяд төгрөгийг төвлөрүүлэн ажиллаж буй Эрдэнэт үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн  найдвартай байдлыг хангахад оруулсан хувь нэмрийг нь төр засаг ийнхүү үнэллээ. Тэрээр 1989 оноос Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт хөвүүлэн баяжуулагчаас уурхайчны замналаа эхлүүлж, тус үйлдвэрийн ерөнхий инженер хүртэл бүхий л шат дамжлагаар суралцаж, дадлагажсан баяжуулагч инженер юм. “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол хүртсэн хоромд тэрээр сэттэгдлээ хуваалцаж, “Эрдэнэтийг байгуулалцсан бүх анхдагч, илгээлтийн эзэд, ахмадууддаа баярын мэнд дэвшүүлье. Эрдэнэт хотынхоо төрсөн өдрийг Эрдэнэт үйлдвэрийнхэн хүдрийн нөөцөө 1.1 тэрбум тонноор ахиулж, 2.9 тэрбумд хүргэсэн амжилтаар угтаж байна. Энэ ажилд гар бие оролцсон үе үеийн геологчид, уурхайчин хамт олондоо юуны өмнө халуун баяр хүргэе. Миний бие Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбоод 33 жилийг үдэж байна. Тухайн үеийн Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны томилолтоор ирснээс хойш өнөөг хүртэл энэ уурхайчин баатар хамт олны дунд өсөж бойжиж, мөр зэрэгцэн хөдөлмөрлөж яваадаа бахархдаг. Энэ хамт олны байгуулсан, бүтээсэн бүхэнд надаар төлөөлүүлж, энэ шагналыг олголоо гэж ойлгож байна. Цаашид ч олон гавьяат алдартнууд төрөн гарна гэдэгт итгэл дүүрэн байна” гэж онцлов.

     Монгол Улсын Гавьяат эдийн засагч цол хүртсэн ахмад эдийн засагч С.Лхаажав нь 1975 онд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны томилолтоор Эрдэнэт үйлдвэрт ирж, Захиргаа аж ахуйн хэлтсийн анхны дарга, орлогч, Сургалтын төвийн захирал, Санхүүгийн хэлтсийн ахлах эдийн засагчаар 2001 хүртэл ажилласан тус үйлдвэрийн анхдагч юм. Мөн Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Сэлэнгэ Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгад дуучнаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарчээ.  Ийнхүү Эрдэнэт үйлдвэрт гурван гавьяат шинээр мэндэлж, алдар цуутай уурхайчдын эгнээнд хүч нэмлээ. 

     Түүнчлэн төрийн дээд одон медалийн буухиа үргэлжилж, нийт 40 гаруй хүн шагнагдснаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн хуульч Д.Гансүх “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа “Алтан гадас” одонгоор тус тус энгэрээ мялаалаа. Энэ үеэр Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа “Монгол улсын баатар үйлдвэрийн нэгэн эд эс нь болж, уурхайчин хамт олонтой хувь заяагаа холбон, ажиллаж буйдаа баяртай байдаг. Улс орны болон Эрдэнэт хотынхоо хөгжил дэвшилд оруулж буй Эрдэнэт үйлдвэрийнхээ хувь нэмэр, үнэ цэнээр үргэлж бахархаж явдаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан бол хуульч Д.Гансүх, “Энэ өдөр миний бие Эрдэнэт хотын брэнд болсон Эрдэнэт үйлдвэр, уурхайчдаараа маш их бахархаж байна. Мөн үйлдвэрийнхээ тасралтгүй үйл ажиллагааны төлөө хүчин зүтгэж буй хамт олон, хуульчиддаа баярлалаа” гэсэн юм.            

     “Эрдэнэт хотын болон Анхдагч, илгээлтийн эздийн өдөр”-ийн баярын хуралд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үг хэлж,  нийт Эрдэнэтчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрээр “Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэт хоттойгоо хүйн холбоотой хөгжсөн, дэвжсэн, цаашид хөгжих хувь тавилантай юм. Энэ чиглэлээр бид олон ажлыг хийж, засаг төр ч дэмжиж байна. Монгол Улсын Засгийн Газраас Эрдэнэт үйлдвэрийг дараагийн 15 жилд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсан. Үүний хүрээнд бид Эрдэнэт үйлдвэрийг төдийгүй Эрдэнэт хотыг хөгжүүлэх цогц хөтөлбөр, цогц төлөвлөгөө гарган ажиллаж байна. Эдгээр нь үе шаттай бас эрч хүчтэй хийгдэж байгаа. Сүүлийн 4 жилд бид геологи хайгуулын ажлаа эрчимжүүлж, 30 орчим сая долларыг зарцуулсан. Үр дүнд нь нөөцөө өсгөж, геологи хайгуллын тайлан, үр дүн, нөөцийн хэмжээг өчигдөрхөн буюу “Эрдэнэт хотын өдөр”-ийн өмнө мэргэжлийн зөвлөлөөр батлууллаа. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн нөөц 2.9 тэрбум, хүдэр дэх зэсийн хэмжээ 10.7 сая тонн гэж баталгаажлаа. Энэ бол өнөөгийн хүчин чадлаараа Эрдэнэт үйлдвэр 60-70 жил ажиллахад хангалттай хүрэх нөөц гэдгийг Эрдэнэтчүүд та бүхэндээ баярын энэ өдөр дуулгахад нэн таатай байна. Энэ бол Монгол Улсын баатар Эрдэнэт үйлдвэрийн геологич, уурхайчид бид үйлдвэрийнхээ төлөө, Эрдэнэт хотын ард иргэдийн төлөө цаашилбал Монгол эх орныхоо төлөө хийсэн нөр их ажил юм” хэмээн тэмдэглэж, уурхайчдын бүтээл алтан соёмбо бүхий зэс цомыг  Эрдэнэт хотын удирдлагуудад дурсгал болгон гардуулав.  

     Эрдэнэт хотын төрсөн өдөр буюу “Эрдэнэт хотын болон Анхдагч, илгээлтийн эздийн өдөр” өнөөдөр тохиож байна. Жил бүрийн 12 дугаар сарын 11-ний өдрийг “Эрдэнэт хотын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар 2017 онд Орхон аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн хуралдаанаас шийдвэрлэсэн юм. Энэхүү тогтоол нь 1975 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог Эрдэнэт хот болгон байгуулахаар болсон түүхэн шийдвэрийг баталгаажуулж, анхдагч, илгээлтийн эздийн алдар гавьяаг залуу үеийнхэнд таниулан, үлдээх бахархлын өдөр болгож өгснөөрөө өндөр ач холбогдолтой.  

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %