ОНЦГОЙ ажилтан

     Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, Ган бөөрөнцгийн цехийн цахилгаанчин Бөх-Оршихын Ариунболдын тухай хөрөг нийтлэл бичихээр санаа шулуудан, түүнтэй хамгийн ойр ажилладаг Эрчим зүйч М.Энхтүвшин рүү утас цохилоо. Тэрээр “Би Цахилгааны цехэд ажилладаг байхдаа үйлдвэрийн бүтцийн нэгжийн олон хүнтэй харьцаж хамтарсан. Бүх зүйлд уриалгахан, ажлынхаа төлөө өөрийгөө ч золиосолж чадахаар, манай Б.Ариунболд шиг хүн үнэндээ ховор байдаг. Үнэхээр онцгой ажилтан шүү” гэв. Тиймдээ л Эрдэнэт үйлдвэр хэмээх их ажил буцалсан талбарт харьцангуй цөөн, 14 жил хөдөлмөрөө зориулаад аварга болсон байх нь. Сэтгүүлчийн хувьд “сонирхолтой” хүнтэй уулзаж ярилцах нь олз байдаг. 

Ховдын цэнхэр хязгаараас урссан “судал” Эрдэнэт үйлдвэрт тод явна. Б.Ариунболдын аав, ээж Эрдэнэсийн хотод илгээлт өвөрлөн ирж, учирсан хос. Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн засварчин асан Т.Бат-Оршихынх азын дөрвөн бэрх мэт дөрвөн сайхан хүүхэдтэй. Ууган хүү нь Эрдэнэт үйлдвэрийн аварга цахилгаанчин. Тэрээр хүүхэд байхын л радио, телевиз ухаж задалсан, утас “шөрмөс” холбож залгасан, эвдэрсэн хэмхэрснийг засаж сэлбэх сонирхолтой байжээ. Арван жилийн сургуулиа төгсөөд, ердөө долоо хоноод Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээнд шугамын дагалдан монтёроор ажилд орсон нь өнөөх сонирхолдоо хөтлөгдсөн хэрэг. Тэндээ гурван жил хэртэй ажиллаад, эр цэргийн албанд морджээ. Налайхын мино илрүүлэлтийн тусгай ангийн байлдагч байхдаа ч цахилгаанчин цэрэг явснаа тэр дурссан. Эх орны хүү хугацаат цэргийн албанаас халагдаж ирээд, тухайн үеийн “Эрдэнэт металл” ХХК-д цахилгаанчнаар ажилд орсон нь алсдаа Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбох далд жим байсан юм. Уулын хүдрийг нунтаглан баяжуулахад хамгийн чухал үүрэгтэй ган бөөрөнцгийг төрөл бүрээр үйлдвэрлэдэг “Эрдэнэт металл” компанийг 2007 онд зууны манлай үйлдвэр өөрийн харьяанд авснаар Б.Ариунболд Эрдэнэт үйлдвэрийн нэгэн эд эс болон илүү хөгжих боломж нээгдсэн гэж хэлж болно. Нийгмийн асуудал нь цэгцэрч, цалин урамшуулал нь өсөөд зогсохгүй ажил мэргэжлийн хувьд ахисан он жилүүд байлаа. Энэ хугацаанд Ган бөөрөнцгийн цехэд техник, технологийн гурван удаагийн томоохон шинэчлэл хийгдсэн. Дизель түлшээр зуух халааж “шаар” үйлдвэрлэдэг байсан хуучин аргыг нүүрс хийжүүлэх зуухны технологид шилжүүлж, дараа нь байгаль орчинд ээлтэй, цахилгаанд суурилсан индукцийн хос шугам нэвтрүүлсэн юм. Шат дараатай шинэчлэл бүхэнд цахилгаанчид өндөр хариуцлагатай, ачаалалтай ажилладаг. Сүүлийн нэвт-рүүлсэн индукцийн зуухаар бэлдэц халааж цувих технологи дээр Б.Ариунболд тоног төхөөрөмжийн угсралтаас нь эхлэн голлох үүрэгтэй оролцсон. Нийлүүлэгч болох БНХАУ-ын “Ронгтай” компанид урилгаар ажиллаж, сургалт авч, дадлага хийж ирснээр дэлхийн шилдэг технологийг өөрийн  хөрсөнд журмын нөхдийнхөө хамт амжилттай нутагшуулсан гавьяатай. Ингэхдээ цахилгааны шийдэл бүртээ эдийн засгийн хэмнэлт гаргахыг зорьсон байдаг. Тухайлбал, 900 кВт-ийн суурилагдсан хүчин чадалтай дулаан боловсруулалтын амраах зуухны цахилгааны холболтыг өөрчилснөөр эрчим хүчний хэрэглээг 30 хувиар бууруулж, жилд 88,1 сая төгрөг хэмнэх нөхцөл бүрджээ. Мөн 20 кВт-ийн суурилагдсан хүчин чадалтай илчний боловсруулалтын 1, 2-р шугамын ган бөөрөнцөг тээвэрлэх элеватор, гинжин болон шурган, хүрдэн дамжуургын хөдөлгүүрүүдэд ММ440 загварын давтамж хувиргуур суурилуулснаар цахилгааны хэрэглээг 40 хувиар багасгаж, дөрвөн сая төгрөг хэмнэх боломж гаргасан байна. Түүнээс гадна хуучин технологийн тоног төхөөрөмжийн тохиргоо үйлчилгээг өндөр түвшинд хийж гүйцэтгэснээр гологдол бүтээгдэхүүний хувь хэмжээг 5-20 хувиар бууруулж, жилд дунджаар 20-60 сая төгрөг хэмнэх нөхцөлийг бүрдүүлсэн.

Технологийн үндсэн дамжлага болох халаах зуухны шалны их засварыг Ган бөөрөнцгийн цех анх удаа өөрсдийн хүчээр хийхэд хамт олноо чадварлаг удирдан зохион байгуулж ажилласнаар гадны байгууллагаас авах ажил үйлчилгээний 50 сая төгрөгийн зардлыг хэмнэж байлаа. Энэ бол түүний санаачлан хэрэгжүүлсэн олон зуун ажлын тодхон жишээ.          

Б.Ариунболд саяхан л хамт олныхоо хамгийн залуу нь, ажлын туршлага дутуу нь байсан бол одоо мэргэжлийн өндөр ур чадвартай, ажлын онцлог арга барилтай, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмыг чанд мөрддөг үлгэр жишээ ажилтан нэгэнт болжээ. Тэрээр өөрийн сурсан мэдсэн, чадах бүхнээ шинэ залуу ажилтнуудтай харамгүй хуваалцаж, нэгэн зорилгын төлөө нэг зүгт харж манлайлан зүтгэж чаддаг онцгой ажилтан юм. Гэхдээ тэр хэлж ярихаасаа илүү биеэр үлгэрлэхийг илүүд үздэг бололтой. Бидний дунд тийм ч дэлгэр сайхан яриа өрнөөгүй. Би дэлгэрэнгүй асууна, тэр хоёр гуравхан үгээр хариулна. Тэгээд машины түлхүүрээ байн байн атгаж, бугуйн цаг руугаа хялам хийнэ. Түүний ажил, амьдралын хэмнэл иймэрхүү хурдтай. Түүнд өөрийгөө рекламдах, үнэд оруулах, зургаа гоё даруулах сонирхол огт алга. Зүгээр л сайн ажилтан, сайн хань, сайн аав байж, сайхан амьдрах нь юу юунаас илүү үнэ цэнэтэй. Эгэл бүхний ард агуу “ертөнц” оршдог. 

Эрдэнэт үйлдвэрийн аварга цахилгаанчин, “Ган бөөрөнцгийн маань урсгал тасрахгүй хөвөрч л байвал ажилтан бидний жаргал тэр. Өнөөдөр төдөн тонн “шаар” үйлдвэрлэлээ, энэ сарын төлөвлөгөө биеллээ, гэж ярилцах хамгийн төгс, сэтгэлд өег мэдрэмж байдаг” гэсэн юм. Гангаар урласан бөмбөлгүүд мөнхөд эрчтэй урсах болтугай!        

М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %