Залуу ажилтнууд хөгжсөнөө тод зарлалаа

     Соёл, урлагийн цогцолборын их танхимд Залуу ажилтныг дэмжих хөтөлбөрийн тайлангийн хурлыг сурвалжлахаар бидний хэсэг нөхөд дуу хураагуур, дуран авайгаа зэхэн очлоо. Эхний эгнээний суудлууд хоосон байх. Үзэгч арай багатай юу гэж бодосхийх зуур хөтлөгчийн урьснаар цагаан цамц, жинсэн өмдөөр жигдэрсэн 122 залуу тайзыг дүүргэн, цоглог хөгжмийн хэмнэлд бүжсээр гарч ирэв. Цог золбоо эрч хүчтэй залуус үзэгчдийн эхний эгнээний суудлыг эзлэхэд яагаад ч юм танхим  дүүрч,  халуун дулаан амьсгал мэдрэгдэх. Тайлангийн хурал гэгч статистик тооны цуглуулга бүхий уртаас урт уйтгартай илтгэл байх тогтсон жаягийг тэд эвдсэн. Арван  багт хуваагдан  бүтэн жилийн турш  “хөгжсөн” залуусын хийсэн бүтээсэн, нөлөөлсөн, сурсан, судалсан, дадлагажсан ажил дэлгэцээр гарч, нэвтрүүлэгчийн сонсголонт дуу хоолойгоор үзэгчдэд хүрэх нь таатай. Залуус хөтөлбөрийн үр өгөөжийг орчин үеийн Телевизийн урлагт түгж буй чөлөөт  ярилцлагын Ток шоу  хэлбэрээр хүргэсэн нь тэнд цугласан олныг “шок”-д оруулав. Эхний үзүүлбэр “Санхүүгийн сахилга бат”. Эгээ л мэргэжлийн хөтлөгч аятай, үг хэл нь цэгцэрсэн залуу гарч ирэн, Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид цар тахлын хүнд үед айл өрх албан газрын  ус, дулаан зэрэг хэрэглээний зардлыг төлж байгаад ихээхэн огшиж, хөөрч яваагаа хөгжилтэй яриагаар хөтлөлтөө эхлэв. Тэгснээ, та  нарын дунд 6 данстай хүн байна уу гэв. 

Багийн залуусын дийлэнх нь гараа өргөв. Тэднээс гурвыг нь тайзнаа  урилаа. Уригдсан залуусын зарим нь тайзан дахь буйдан дээр тухлан, чөлөөтэй ярилцах. Эхний залуу Ус хангамжийн цехийн оператор Э.Чулуунтөр. Тэр энэхүү хөтөлбөрт хамрагдан, Г.Мөнгөн лекторын лекцэд сууж, 6 дансны арга ашигласнаар санхүүгийн сахилга бат илт сайжирсан гэнэ.  Орон сууц авахаар мөнгө хуримтлуулсан нь 40-өөд сая төгрөг болсон гээд хуримтлалыг зуршил болгоцгооё гэж уриалав. СААЖЦ-ын “Энэрэл” төвийн ажилтан Д.Мөнхцэцэг хөтөлбөрийн хүрээнд сурч мэдсэнээ гэр бүлдээ хэрэгжүүлснээр найман настай хүү нь ээж аавынхаа өгсөн халаасны мөнгөөр амттан авах биш хадгалж, хуримтлуулж эхэлсэн тухай, Дулааны цахилгаан станцын мастер Р.Болд-Эрдэнэ үр хүүхдийнхээ ирээдүйд зориулан данс нээсэн, төлөвлөөгүй орлогоо хуримтлуулдаг болсон, цар тахлын үед Улсаас чөлөөлсөн хэрэглээний зардлын мөнгөө хуримтлуулсан гэв. Хөтөлбөрт хамрагдсан залуусын төлөөллийн үг энэ. Тэдний ихэнх нь хуримтлуулах зуршил бүтээж буй гэсэн. 

Хоёр дахь үзүүлбэр “Career weekly show”. Шоуг хөтлөгч нь цог золбоотой залуу, бүсгүй хоёр. Тэдний эхний зочин Харвардын онлайн хөтөлбөрт оролцогч “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн электроникийн багш А.Түвшинжаргал. Энэ хөтөлбөр түүний  карьер хөгжилд эрс өөрчлөлт хийжээ. Залуу багшийн дадлагажуулагч багш нь Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн электроникийн инженер Д.Гантулга. Хөтөлбөрийн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн электроникийн болон автоматжуулалтын технологийн шинэчлэлүүдийг судлан, багштайгаа хамтран эрдэм шинжилгээ, сургалт үйлдвэрлэлийг холбон  ажиллах төсөл хөтөлбөр санаачилжээ. Мөн Харвардын менежментийн хөтөлбөрт хамрагдах алтан боломжийг үйлдвэрийн удирдлага түүнд өгчээ. Энэхүү шилдэг хөтөлбөрөөс олж авсан  стресс менежмент, цагийн менежмент, EQ чадвар зэрэг мэдлэгээ хамт олон, үеийн залуустаа түгээж буй аж. Тэрчлэн хөтөлбөрийн оролцогч Э.Оюун-Эрдэнэ  дадлагажуулагч багш, Оёдлын цехийн мастер Э.Уянгаас оёдлын нарийн тоног төхөөрөмж дээр хэрхэн ажиллах, хүнтэй ажиллах арга ажиллагаа, ажилчдад тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга зам зэрэгт суралцжээ. Зураг төслийн хүрээлэнгийн инженер Х.Галхүү, Ерөнхий инженерээ дадлагажуулагч багшаар сонгон, ЗМЗ-ын Цутгуурын цехийн өргөтгөлийг орчин үеийн өндөр үр дүнтэй гурван хэмжээст зургийн программ дээр зурж, уг программаа хүрээлэндээ нэвтрүүлэхээр  зорьж байгаа тухай өгүүлэв. Технологийн сургуулийн залуу багш Б.Номин,  АНУ-ын Фэйрбанксын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан мэргэжил нэгт Д.Эрдэнэбаатар багш дээр дадлагажсанаар хичээлийн агуулга, мэргэжлийн мэдлэгээ төдийгүй  англи хэлний чадвараа богино хугацаанд сайжруулжээ. Өөрөө суралцахын зэрэгцээ шавь нартаа зааж сургаснаараа  ихээхэн давуу тал олж, том туршлага хуримтлуулсан гэв. 122 ажилтан 86 дадлагажигч багштай хамтран ажилласан байна. Хөтөлбөрт оролцогч бүхэн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн Үйлдвэрийн удирдлагадаа, хөтөлбөрийн ажлын хэсгийн хамт олонд, багш нартаа талархлаа илэрхийлэв.  

Ток шоуны “Хэлтэй бол хөлтэй” хэмээх хэсгийн ярилцлага англи хэлээр өрнөв.  Өрмийн туслах машинч залуу тайзнаа  хөтөлбөрийн хүрээнд англи  хэлний мэдлэгээ хэрхэн дээшлүүлсэн тухайгаа тухайн хэлээр чөлөөтэй ярьж буй нь энэ хөтөлбөрийн ач холбогдлыг эрхгүй харуулна. Хөтөлбөрт оролцогч залуусын 75 хувь нь 1-3 гадаад хэлээр ярьдаг байна. Хөтөлбөр эхэлснээс хойш 86,7 хувь нь гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэхээр сургалтад хамрагджээ. 

“Гэр бүл”, “Харилцаа хандлага” сэдвээр олж авсан мэдлэгээ тайз дэлгэц хослуулсан уран сайхны тоглолтоор тайлагнасан  нь  үзэгчдийг баясгав. 

Төгсгөлд нь залуус санал хүсэлт бүхий баримт бичгээ Ерөнхий захиралд гардууллаа. Ерөнхий захирал Х.Бадамсүрэн: “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөрийн үр дүнд санал санаачилгаа нэгтгэж, үйлдвэрийн бодлогод үйлдвэрийн саналаа нэмэрлэж, тусгахаар өгч буй баримт бичгийг миний бие удирдлагын хувьд үнэ цэнтэй, сайхан бэлэг гэж хүлээж авч байна. Энд манай залуус таван санал дэвшүүлжээ. Эхний санал нь Залуу ажилтныг дэмжих хөтөлбөрийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх тухай бичжээ. Үүнийг улам боловсронгуй, төгөлдөр болгож хэрэгжүүлнэ. Дараагийн саналд туссанаар залуу ажилтнуудаа орчин цагийн хөгжил дэвшилд нийцүүлэн гадаад, дотоодын сургалтад хамруулна. Бүтцийн нэгж хооронд мэргэжлийн дагуу богино хугацаанд сэлгэх, дадлагажуулагч багш нартай гэрээ байгуулан ажиллуулах бодлогыг дэмжинэ. Түүнчлэн залуу ажилтнуудынхаа ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангах, гэр бүлийн тогтвортой хамтын ажиллагааг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор залуучуудын хөгжлийг дэмжих сан байгуулах та бүхний  саналыг хүлээн авч байна. Үүнийг хууль дүрэмд нийцүүлэн байгуулна. Энэ сангийн үйл ажиллагаа юунд чиглэж, ямар үр дүнд хүрэх ёстой гэдгийг залуус та бүхэнтэй хамтран тодорхойлж, шийднэ. Эцэст нь, шилдэг залуу ажилтнуудаа манлайлал, авьяас чадварын хөтөлбөрт үргэлжлүүлэн хамруулж, илүү хөгжил рүү хөтлөхдөө үйлдвэрийн удирдлагын зүгээс үргэлж бэлэн байх болно” гэв. 

Эрдэнэт үйлдвэр Залуусын хөгжлийг зөвхөн мэргэжлийн сургалтаар хязгаарлахгүй  хувь хүний, сэтгэл зүйн, гэр бүл болон санхүүгийн боловсролын хувьд нь хөгжүүлэх, бодлогоор дэмжиж буй нь төсөл хөтөлбөрийн явц, Удирдлагуудын байр сууринаас   тод  харагдаж байлаа.  Хүний нөөцийн алсын хараатай бодлого хэрэгжүүлэгч “Улсын Баатар” Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчдийн залуу үе өв тэгш хөгжиж, өнгөтэй жавхаатай байна.

Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %