Эрдэнэт үйлдвэр, залуу ажилтнуудынхаа саналыг хэрэгжүүлнэ

     Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн цогц бодлогод багтсан “Залуу ажилтныг дэмжих” хөтөлбөр үр дүнгээ танилцууллаа. Үйлдвэрийн 24 нэгжийн 122 залуу ажилтныг нэгтгэж, хувь  хүний хөгжилд нь хөрөнгө оруулсан тус хөтөлбөрийн тайланг тайз дэлгэцийн гайхамшиг, залуусын эрдэм мэдлэг, авьяас билигтэй хослуулж үзүүлсэн нь өвөрмөц гойд шийдэл байв. Тэд жилийн ажлаа цаасан дээр, эсвэл тоо баримтаар тайлбарласангүй. Харин өнгөрсөн хугацаанд юу сурсанаа, яаж хөгжсөнөө өөрсдөө тайзан дээр дуулж, бүжиглэж, бас ярилцаж, амьдралдаа гарсан эерэг өөрчлөлт, сайн жишээгээ хуваалцаж, дүгнэлээ. Эндээс эрч хүч, Эрдэнэтийг хойшид залгамжлах залуу үеийнхний өнгийг олж харлаа. Нэг хамт олон болж, багийн зохион байгуулалтаар үндсэн ажлынхаа хажуугаар сурч, бүтээж, олон нийтэд сайнаар нөлөөлж, санхүүгийн сахилга бат, карьер дэвшил, гадаад хэл, хайрлах мэдрэмж, харилцаа хандлага гээд олон талын мэдлэгээр тархи, зүрхээ цэнэглэжээ. “Сайн иргэн-Сайн ирээдүй” Төрийн бус байгууллага, мэргэжлийн сэтгэл судлаачид, менторуудын үнэт зөвлөгөө, лекцээс судалж, хайрцагнаас гарч сэтгэх дадал хэвшилд суралцах боломжийг хөтөлбөрөөр олгож чаджээ.  Энэ бүх чадвар чадамжийг залуу насны цог жавхаа, эрмүүн хүсэл, зориг эрмэлзлэлтэйгээ хамтад нь харуулсан тэдэнд, ажлын хэсгийнхэнд, хамтран ажилласан бүх хүний хичээл зүтгэлд үйлдвэрийн удирдлагууд онц дүн тавьсан. Залуучуудаас гарсан санал санаачилга, хөтөлбөрөөс дэвшүүлсэн зорилт төлөвлөгөөг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлнэ гэдгээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч, Залуучуудын хөгжлийн зөвлөлийн дарга Д.Үүрийнтуяа,  Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр нар илэрхийллээ. 

О.Отгонбаяр: Залуу ажилтнуудын өмнө ур чадвар, авьяас сонирхлоороо манлайлан гарч ирэх боломж тавихыг зорьсон

Эрдэнэт үйлдвэр хэдийгээр хөгжлийнхөө 40 гаруй жилийг туулж буй ч ажиллах хүчний насны хувьд онцлог үедээ ирээд байгаа. Өнөөдөр нийт ажилтны 75 хувийг 45, 50 гаруй хувийг нь 40 хүртэл насны залуучууд эзэлж, үйлдвэр идэр залуу насан дээрээ байна. Энэ онцлог талтай уялдуулан үйлдвэрийнхээ ирээдүйг залж, авч явах залуучуудаа дэмжих, тэдний хөгжлийг бодлого хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэх зүй ёсны шаардлага тавигдсан. Залуучуудын хүсэж буй зүйлийг тодорхойлох, өөрөөр хэлбэл хүний хөгжлийг зөвхөн сургалт гэж ойлгодог байсан цаг үеийг өөрчилж, хувь хүний, сэтгэл зүйн, гэр бүл болон санхүүгийн боловсролын хувьд нь хөгжүүлэх, дэмжихэд хувь нэмэр оруулах нь хүний нөөцийн бодлого гэж үзсэн. Тиймээс залуу ажилтнаа хэрхэн хөгжүүлж, тогтвортой ажиллуулах вэ, авьяас чадвартай залуучуудыг яаж сонгон авах вэ гэдгийг бодлогоор дамжуулан хэрэгжүүлэх зорилгоор “Залуу ажилтныг дэмжих” хөтөлбөрийг боловсруулан,  зохион байгууллаа.  Бид энэ хөтөлбөрөөр залуу ажилтан та бүхний өмнө хөгжих, шударга нээлттэй байх, ур чадвар, авьяас сонирхлоороо манлайлан гарч ирэх боломж тавихыг зорьсон. Мэдээж, зөв хүмүүжил төлөвшилтэй, хүсэл тэмүүлэлтэй  ажилтан ажил олгогчид хэрэгтэй. Нөгөө талаар сайн мэргэжилтэн байхаас гадна гэр бүлдээ сайн аав, сайн ээж байх ёстой. Тийм учраас энэхүү хөтөлбөрийн үр дүнд хөгжлийн зөв зам дээр бүгдээрээ гар гараасаа барилцан, Эрдэнэт үйлдвэрийнхээ ирээдүйн төлөөх түлхүүрийг атгах болно. Энэ түлхүүр зөв хүний гарт хүрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Та бүхэндээ амжилт хүсье. 

Д.Үүрийнтуяа: Залуучуудын хөгжлийн зөвлөл үйлдвэрийн цех нэгж бүрт ажиллана

Монгол Улсын Засгийн газар сүүлийн 20 гаруй жил анх удаа Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг тусгайлан авч үзэж, 2019 онд 224-р тогтоол гаргасан. Энэ тогтоолд Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх Үндсэн чиглэлийг дэмжиж баталсан юм. Манай үйлдвэрийн энэхүү хөгжлийн үндсэн чиглэлд та бидний хамгийн сайн мэддэг гарын 5 хурууны бодлого буюу тогтвортой хөгжлийн цогц бодлого тусгагдан, хэрэгжиж байна. Үүнд Технологийн, техникийн, санхүү эдийн засгийн, байгаль орчин ногоон хөгжил, хүний нөөц нийгмийн хөгжлийн бодлогууд нэрлэгддэг. Эдгээрээс хамгийн чухал нь Хүний нөөц нийгмийн хөгжлийн бодлого юм. Энэ бодлогын хүрээнд Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас “500”-ийн буюу цогц хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Үүний нэг бүрэлдэхүүн болох “Залуу ажилтныг дэмжих” хөтөлбөр маш үр дүнтэй хэрэгжиж, шижигнэсэн сайхан 122 залуус амжилттай оролцсонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Залуу ажилтныг дэмжих бодлого Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн санаачилгаар 2017 онд хэрэгжиж эхэлсэн гэж боддог. Үүний үр дүн нь  өнөөдөр манай үйлдвэрт цех, газар хэлтэс болон анхан шатны нэгжийн удирдах түвшинд 40 хүртэлх насны олон залуучууд ажиллаж байгаагаас харагдаж байна. Засгийн газраас Залуучуудын хөгжлийн асуудлыг онцгойлон авч үзэж, 2021 онд дэргэдээ Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл гэж байгуулсан юм. Энэ шийдвэрийг үндэслэн, манай үйлдвэрт Залуучуудын хөгжлийн зөвлөл ажиллаж, миний бие ахалдаг. Бид 2022 онд хийж, хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө боловсруулж байгаа. Яг ийм цаг үед залуучууд та бүхэнтэй уулзаж, хөтөлбөрөө дүгнэж цэгнэж байгаадаа олзуурхаж байна. Тиймээс цаашдаа манай зөвлөл залуу ажилтнуудаа дэмжих, ажилтан ажил олгогчдын дунд гүүр болох, карьер өсөх, амжилттай ажиллахад боломж нээж өгөх чиглэлд ажиллана. Энэ ажилд та бүхэн түүчээлж, өөр өөрсдийн цех нэгж дээр Залуучуудын хөгжлийн зөвлөлийн салбарыг авч явна гэдэгт итгэж байна. Залуучуудын хөгжлийн төлөө хамтдаа хүчээ нэгтгэж, зүтгэцгээе гэж уриалая. 

Х.Бадамсүрэн: Залуу ажилтнууддаа зориулсан дэмжлэгийн сан байгуулна

Залуу ажилтныг дэмжих хөтөлбөрийнхөө үр дүнд санал санаачилгаа  нэгтгэж, үйлдвэрийнхээ бодлогод нэмэрлэж, тусгахаар өгч буй баримт бичгийг миний бие удирдлагын хувьд үнэ цэнэтэй, сайхан бэлэг гэж хүлээж авч байна. Энд манай залуучууд таван санал дэвшүүлжээ. Эхний санал нь Залуу ажилтныг дэмжих хөтөлбөрийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх тухай бичжээ. Үүнийг улам боловсронгуй, төгөлдөр болгож хэрэгжүүлнэ. Дараагийн саналд туссанаар залуу ажилтнуудаа орчин цагийн хөгжил дэвшилд нийцүүлэн гадаад дотоодын сургалтад хамруулна. Бүтцийн нэгж хооронд мэргэжлийн дагуу богино хугацаанд сэлгэх, дадлагажуулагч багш нартай гэрээ байгуулан ажиллуулах бодлогыг дэмжинэ. Түүнчлэн залуу ажилтнуудынхаа ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангах, гэр бүлийн тогтвортой хамтын ажиллагааг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор залуучуудын хөгжлийг дэмжих сан байгуулах та нарынхаа саналыг хүлээн авч байна. Үүнийг хууль дүрэмд нийцүүлэн байгуулна. Энэ сангийн үйл ажиллагаа юунд чиглэгдэж, ямар үр дүнд хүрэх ёстой гэдгийг залуус та бүхэнтэй хамтран тодорхойлж, шийднэ. Эцэст нь шилдэг залуу ажилтнуудаа манлайлал, авьяас чадварын хөтөлбөрт үргэлжлүүлэн хамруулж, илүү хөгжил рүү хөтлөхдөө үйлдвэрийн удирдлагын зүгээс үргэлж бэлэн байх болно. 

Ийнхүү залуу ажилтнаа дэмжих, хөгжүүлэх хэтийн бодлого, түүнд тусгагдах төсөл төлөвлөгөөг Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, залуустайгаа хамтран тодорхойлох үр өгөөжтэй  хөтөлбөр амжилт, бахархал, урам зориг дүүрэн хэрэгжлээ. Энэ бол дөнгөж гарааны эхлэл. Ажилтандаа чиглэсэн ээлтэй, хүртээмжтэй хүний хөгжлийн бодлогын гараа эрчтэй, хурдтай, бас өнгөтэй байна. Хүнээ хөгжүүлсэн цагт бүх зүйл дэвшин урагшлах нь зүйн хэрэг билээ. Улсын баатар уурхайчдын алсын хараа энэ.

М.Балжинням
Фото Б.Баттөгс

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %