“Залгамж” хөтөлбөр уурхайчдын залгамж чанарыг бэхжүүллээ

Эрдэнэт үйлдвэр, хувь хүний хөгжлийн чиглэлд хөрөнгө оруулалт хийж, Шинэ ажилтны дасан зохицох боломжийг хангах, Манлайлал, авьяас чадварыг хөгжүүлэх, "Залгамж" буюу туршлага өвлүүлэх, Залуу ажилтныг дэмжих зэрэг дөрвөн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. Өнгөрсөн оноос өдийг хүртэл жилийн турш хэрэгжсэн хөтөлбөрүүд үр дүнгээ дүгнэж, цаашдын бодлого зорилтод тусгах санал, өгөөжөө тодорхойлж байна. 

Өнөөдөр "Залгамж" хөтөлбөр үйл ажиллагаа, үр дүнгийн тайлангаа хэлэлцэж, төслийн багийнхан бүтэн жилийн ажилдаа дүн тавилаа. Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийг “Монгол Улсын баатар”  хамт олон болоход ахмад, туршлагатай ажилтнуудын хувь нэмэр, үр бүтээл том орон зай эзэлдэг юм. Тэдний арвин туршлага, мэдлэг чадвараас залуу ажилтнууд, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх нь нэн чухал зорилт болж буй тул хүний нөөцийн алс хараагаа "Залгамж " хөтөлбөрт чиглүүлэх болсныг Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр онцоллоо. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар байгуулагдсан төслийн баг, “Залгамж” хөтөлбөрөө ажлын байран дахь багш шавийн хамтын ажиллагаа, нягт холбоо уялдааг бэхжүүлж, ахмад үеээ хүндэтгэх, эрүүл мэнд сэтгэл зүйн сургалтаар амьдралын идэвхтэй чанарыг сайжруулах, оролцогчдоор дамжуулан олон ажилтанд нөлөөлөх гэсэн дөрвөн чиглэлээр хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд залгамж чанар бэхжиж, цаашид тасралтгүй үргэлжлэх учиртайг хөтөлбөрийн үйл ажиллагаа, үр өгөөж харуулсныг төслийн багийн ахлагч, ЗХНБГ-ын Хүний нөөцийн албаны дарга Б.Одгарьд тайландаа тодотгов. 

“Залгамж” хөтөлбөрийнхөн, Сэтгэл судлалын үндэсний төвтэй хамтран, ажилтнуудынхаа сэтгэл зүй, урам зоригтой ойрхон ажилласан нь өвөрмөц бөгөөд сонирхолтой болсон байна. Энэ талаар тус төвийн захирал Б.Ууганцэцэг хөтөлбөрийн туршид хийсэн олон төрлийн судалгааны явцын мэдээлэлдээ дурьдаж, сэтгэгдлээ хуваалцлаа. Энэ үеэр хөтөлбөрийн амин сүнс болох багш шавийн хамтын ажиллагаа  цаг үеээ олсныг оролцогч Авто тээврийн цехийн багш ажилтан П.Гантулга, шавь ажилтан Ц.Эрдэнэсүх нар бусдыгаа  төлөөлөн өгүүлсэн бол ҮЭ-ийн холбооноос тэргүүний оролцогчдод дурсгалын зүйл гардууллаа. Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжүүдээс сонгож шалгаруулсан нийт 73 оролцогчтой “Залгамж” хөтөлбөр дэвшүүлсэн зорилт, үүргээ биелүүлж чадсаныг хөтөлбөрийн явцын олон эерэг өөрчлөлт харуулсан. “Уламжлал шинэчлэлийг хослуулж, хүний нөөцөө бүрдүүлэх нь туйлын чухал бодлого учраас үүнийг бодит ажил болгоход "Залгамж " хөтөлбөр хамгийн зөв шийдэл байлаа” гэж Ерөнхий захирал Х.Бадамсүрэн эл төслийн үр дүнг үнэлэв. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %