Идэвхтэй амьдралын хэв маягт суралцав

Идэвхтэй амьдралын хэв маягт суралцав

     Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн харилцааны хэлтэс, Маркетингийн хэлтэс хамтран зохион байгуулж буй “Дархлаажуулалтын 4-р тун“ аяны хүрээнд  Аж ахуй, үйлчилгээний цех тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байна. Дэлхий дахинд тархсан цар тахлын энэ үед ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, дархлааг дэмжих, идэвхтэй  амьдралын  хэв маягаар хариуцлагын 4-р тунд хамруулах, инээд баясал бэлэглэх зорилгоор тус цехийн 85 эмэгтэйчүүдийн дунд “Бүдүүн мисс”  сарын  аян зарлаж,  ажилтнуудын биеийн индексийн хяналтын карт хөтлөн, мэргэжлийн багшаас сургалт, зөвлөгөө авч ажиллажээ. Ингэснээр цехийн ажилтнууд дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтын ач тусыг мэдэрч, идэвхтэй амьдралын хэв маягт суралцан, бие биедээ урам зориг, хайр түгээж, өөрсдийгөө өөрчлөн хөгжүүлсэн үр дүн гарч байгаа аж. “Бүдүүн мисс” аян зарласнаас хойш 15 хоногийн хугацаанд 15 ажилтан 23,7кг жин хассан бөгөөд үйлчилгээний I хэсгийн нийт 23 ажилтан хамрагджээ. Дасгал хөдөлгөөн хийснээр бодисын солилцоо, зүрх судасны үйл ажиллагаа сайжирч,  нян, вирустэй тэмцдэг цагаан эс нэмэгддэг байна. Мөн “Ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээний CS 61-0033:2020 ” стандарт хэрэгжсэнтэй холбогдуулан үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн цэвэрлэгээ, үйлчилгээний ажилтнуудын дунд ажил мэргэжлийн уралдаан зарлаад байгаа юм.

Т.Батчулуун

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.