Шинийг санаачлагч төслийн баг

     Ургасан бүхэн төлжих урин хаврын улиралд ч, уурга чирсэн морьтон талын гүнд уусах уудам дэлгэр зун ч, найраг шүлэг уйтгарлан эгшиглэмээр намрын хонгор өдрүүдэд ч, жаврын үзүүр хацар хайрах жалга гууг хөр цас хучсан өвлийн хахир цагт ч Эрдэнэтийн уурхайчид ажилласаар байдаг аа. Ажиллахдаа ямагт шинийг санаачлан,үйлдвэрлэлд нэвтрүүлэн амжилт бүтээл дүүрэн явдаг. Уухайчдын гаргасан санал санаачилга хөдөлмөр хөнгөвчилж үр ашиг өгөх нь элбэг. Эх орны уул толгод мөнгөн дуулгаа өмсөх идэр есийн хүйтэн эрмэг хангал адуу шиг урдаас айсуй цаг дор ирмүүн хөдөлмөрийн талбарт ажиллах нэгэн бүтээлч олныг сурвалжлахаар очсон нь энэ. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны нарийн технологи нь баяжуулалт. Товчхондоо туузан дамжуургаар урсах хүдрийг тээрэмд нунтаглаж флот машинаар баяжуулан химийн урвалд оруулж зэс молибдены баяжмалыг ялган шүүн хатааж савлах дамжлагатайг бид мэднэ.

Эрдэнэтийн “зүрх” нь Баяжуулах үйлдвэр. Тэр дундаа бидний ярьж заншсанаар төв корпус. Энд үйлдвэрлэлийн  технологийн нарийн процесс явагдана. Тодруулбал, Нунтаглан баяжуулах хэсэгт хүнээр бол, “хоол боловсруулах үйл ажиллагаа” явж байна гэсэн үг. Эрдэнэт үйлдвэр хэмээх аварга “Динозавр”-ын хоолыг нь хэтрүүлж пологтуулахгүй, багадуулж өлдүүлэхгүй, тохируулж байх үүрэг хүлээж, “идэш”-ийг нь хянадаг нь инженер техникийн ажилтнууд болон технологичид. 

Тэд нэгэн цул болон ажиллаж ирсэн нь санаачлан хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрөөс нь  харагдана. Үүнийг Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн ахлах технологич Ч.Энхбаатар ахлагчтай төслийн багийн ажил үйлсээс харж болно. 

Энэхүү гар сэтгэл нийлсэн Төслийн баг НБХ-ийн дарга Т.Гэрэлт-Од, ахлах технологич Ч.Энхбаатар, баяжуулалтын технологич Д.Бат-Эрдэнэ, К.Заманбек, Г.Бат-Очир нарын  бүрэлдэхүүнтэй. Уг багийнхан хэрхэн яаж ажиллах анхны санаачилгыг таван жилийн тэртээ Баяжуулах үйлдвэрийн Ерөнхий инженер Т.Цогтгэрэл гаргажээ. Энэ цаг үеэс Нунтаглан баяжуулах хэсгийн Төслийн багийн үйл ажиллагаа эхэлсэн аж.  Өнгөрсөн таван жилд нийт 37 төсөл хэрэгжүүлж, жижиг сайжруулалтын 11 ажил үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Төслийн баг нь, дээр нэр дурдсан баяжуулах үйлдвэрийн технологич, инженер техникийн ажилтнуудаас бүрдсэнээрээ онцлог. Гол зорилго нь өмнөө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрж олох. Түүгээр ч зогсохгүй аливаа хүндрэлтэй асуудлаас гарах шинэ санаачилгыг багаараа авч хэлэлцэн шийдэж ажилладаг. 

Энэ нь төслийн багийн гүйцэтгэл, чанар, биелэлтэд эерэг нөлөөлж, зэс, молбидены металл авалтыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх ахиц гарган ажиллаж байна. Өнгөрсөн онд Нунтаглан баяжуулах хэсэгт хоёр төсөл хэрэгжсэн. Нэг нь технологийн үйл ажиллагаанд хэрэглэх хөөсрүүлэгч урвалжийг хам баяжуулалтад цэврээр нь өгөх шинэ санаачилга гаргасан төсөлт ажил юм. Ингэснээр хөөсний тогтвортой байдлыг хангасан нь технологийн процесст эерэг нөлөөлж үйлдвэрлэлд үр ашгаа өгч буй. Баяжуулах үйлдвэрийн Нунтаглах баяжуулах хэсгийн хамт олон уг төслийг гурван сарын хугацаанд дотоод нөөц боломжоо ашиглан 12 сая 953 мянган төгрөгийн өртгөөр хэрэгжүүлсэн. Эдийн засгийн хувьд дөрвөн тэрбум 700 мянган төгрөгийн үйлдвэрлэлийн үр ашигтай ажиллах тооцоо гарчээ.Үйлдвэрлэлд цэврээр (МИБК) хөөсрүүлэгч урвалжийг хэрэглэснээр үйлдвэрлэл болон лабораторийн үр дүнгээр зэсийн  металл авалт 0,24 хувиар өссөн үзүүлэлт гаргасан аж. Нөгөө нь Өөрөө нунтаглах хэсэг рүү хоёр насосоор шохой шахдаг байсан. Энэ нь хоёр насост засвар үйлчилгээ хийх, сальник шахах зэрэг хүний хүч хөдөлмөр их зарцуулж байв. Үүнийг Өөрөө нунтаглах хэсэгт нэг насосоор шохой тогтмол шахах шийдлийг санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Энэ нь, Өөрөө нунтаглах хэсгийг шохойгоор хангахын зэрэгцээ үйлдвэрлэлийн хам баяжуулалтын үйл ажиллагааг тогтвортой явуулах нөхцөл бүрдсэн. Түүнчлэн хоёр насос ажиллаж байсны нэгийг ээлжид гаргаснаар цахилгаан эрчим хүч хэмнэх асуудлыг шийдсэн байна. Уг төслүүдийг урамшуулалд хамрагдах болзол хангасан тул Инновацийн төв бүртгэжээ. Баяжуулах үйлдвэрийн НБХ-ийн Төслийн багийн ахлагч, технологич Ч.Энхбаатар: “2019 оноос миний бие Төслийн багийн ахлагчаар ажиллаж байна. Манай Төслийн баг, Баяжуулах үйлдвэрийн Бүтээмжийн зөвлөлийн гишүүдээс зөвлөмж, зөвлөгөө авч нягт хамтран ажилладаг. Нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын дамжлагад хөөсрүүлэгч урвалж (МИБК)-ийг уусгахгүйгээр цэврээр тугнаж, зэсийн металл авалтыг дээшлүүлсэн. Тэгэхээр хөөсрүүлэгч нь хөвүүлэн баяжуулах үйл ажиллагаа явуулахад хамгийн чухал урвалж юм. Үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаанд хөөсрүүлэгч урвалж нь харьцангуй тогтвортой агаарын бөмбөлөг үүсгэж булингад жигд тархалт болон талбайг аль болох ихэсгэх,  дээш хөөрөх хурдыг бууруулж агаарын бөмбөлгийг эрдэсжүүлж цуглуулагч урвалжид дэмжлэг үзүүлэх ёстой.  Эрдэнэт үйлдвэрт хэрэглэгдэж буй хөөсрүүлэгч урвалжийг эмульс болгон найруулан хэрэглэхээс татгалзаж, цэврээр ашиглахыг судлах шаардлагатай” хэмээн онцлов. Ийнхүү Нунтаглан баяжуулах хэсгийн Төслийн багийнхны ажил үйлс өөдрөг явна.

Т.Батчулуун
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %