Ирэх оны зорилт, төлөвлөгөөндөө нягт нямбай хандахыг анхаарууллаа

     Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн үйлдвэрлэлийн явц, цаг үеийн асуудлууд болон ирэх оны зорилт, төлөвлөгөөний боловсруулалтад анхаарлаа хандууллаа. Ирж буй 2022 он Эрдэнэт үйлдвэрийнхний хувьд онцлог жил болно. Учир нь уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсны 50 жил, анхны баяжмалаа экспортод гаргаж эхэлсний 45 жил зэрэг түүхт ойн урьтал он учраас амжуулах, гүйцээх ажил их. Мөн ирэх онд Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохионо. Тус салбарын хөгжил дэвшлийн хагас зуун жилийн хугацаанд тэргүүлэх байр суурь эзэлж ирсний хувьд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон өндөр ач холбогдол өгч, ажил бүтээлийн өндөр амжилтаар угтах учиртай гэдгийг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн шуурхайн үеэр онцолж, илүү бүтээлч ажиллахыг хамт олондоо уриаллаа. Мөн Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгагдсан томоохон төслүүд Засгийн газрын 2024 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрийн нэг хэсэг болон хэрэгжиж байна. Тиймээс эдгээр асуудалд анхаарч, төлөвлөгөөнд тусгагдсан цаг хугацаанд чанартай хийж гүйцэтгэхэд анхаарч, ажиллах шаардлагатай байгааг санууллаа. Эрдэнэт үйлдвэрийн 2022 оны бизнес төлөвлөгөөг ирэх сарын 10-ны дотор хэлэлцүүлж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар батлуулахаар бэлтгэж байна. Бүтцийн нэгжүүд ирэх оны төлөвлөгөөнд нягт нямбай хандаж, төсөл саналаа бүрэн тусгаж боловсруулахыг Ерөнхий захирал болон түүний Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч нарын зүгээс сануулж, чиглэл өгөв. 

      Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчилгүй ажиллаж, өвлийн бэлтгэлийг  92 хувиар хангасан байна. Төлөвлөгөөт засварууд хуваарийн дагуу үргэлжилж, томоохон бүтээн байгуулалтын ажлуудаа хугацаанд нь багтааж, дуусгахаар ажиллаж буйг холбогдох цех нэгжийн удирдлагууд мэдээллээ. Тухайлбал, Ил уурхайд баригдаж буй Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн барилга байгууламж, Ус хангамжийн цехийн цэвэрлэх 3-р шугамын угсралт энэ онд дуусах бол Дулааны цахилгаан станцын К1 зуухны их засварыг 12 дугаар  сарын 1 гэхэд дуусгаж, ажилд оруулахаар төлөвлөж байна. Уурхайчдын дархлааг дэмжиж, сэргээх зорилгоор өрнүүлж буй “Дархлаажуулалтын 4-р тун” аян дөрөв дэх долоо хоногтоо амжилттай үргэлжилж байна. Өнгөрсөн баасан гаригт зохион байгуулсан  “Алхам бүрийн амт” сэдэвт эрүүл мэндийн алхалт олон хүнийг хамруулж, өгөөжтэй болсныг Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх онцлов. Тэрээр цаашид энэ алхалтыг үйлдвэрлэлийн цехүүд ээлж дараалан өөрсдийн нэрэмжит болгон, тогтмолжуулах санал дэвшүүлсэн юм. Цех нэгжийн удирдлагын мэдээлэлтэй холбогдуулан Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тус бүрт нь үүрэг даалгавар өгч, хүн бүхэн бүтээлч , шуурхай ажиллаж өмнөө тавьсан зорилт, төлөвлөгөөгөө биелүүлэх чиглэл өглөө.

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %