Засварчид, угсрагчдын даруухан баяр

     Засвар угсралтын цехийн хамт олон 30 жилийн ойгоо энэ сарын 11-нд Соёл, урлагийн цогцолборт тэмдэглэв.  Цомхон хүрээнд болсон уг үйл ажиллагаа үүдээ нээгээд удаагүй байгаа Эрдэнэт үйлдвэрийн музейг үзсэнээр эхлэв. Тэд үйлдвэрийн түүхийг харуулсан үзмэрүүдийг сонирхож, 270 градусын хэмжээст танхимд Эрдэнэт үйлдвэрийн зарим процессыг “дэргэдээс” нь мэдрэв. Тэсэлгээг нүдээр харж, чичиргээ, доргионыг биеэр мэдэрч, яг л Төв корпус дундуур алхаж яваа мэт, том даацын белаз юу юугүй л өөрийг нь чиглээд ирэх мэдрэмж сонирхолтой байсныг өөр хоорондоо ярьцгаах. Монголд ховорхон, дэвшилтэт технологи бүхий виртуал музей үйлдвэрийн дүүрэгт тэднийг “аваачив”.  

Музейн дэргэдэх танхимд баярын хурал эхлэв. Хурлыг нээж цехийн дарга Х.Баяраа хэлсэн үгэндээ: “Өнөөдөр та бидний хувьд онцгой өдөр. Яг 30 жилийн өмнөх энэ өдөр цех маань байгуулагдаж байжээ.  Өнгөрсөн  хугацаанд манай хамт олон Баяжуулах үйлдвэрийн 1-6-р ээлжийн хөвүүлэн баяжуулах машинууд, селекцийн салган баяжуулах машинууд, молибдены даралтат шүүлтүүрийг шинэчлэн солих, Хаягдлын аж ахуйн булинга зайлуулах шахуургын өргөтгөл, Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн тоног төхөөрөмжүүдийг угсрах, үйлдвэрийн үндсэн цехүүдэд угсрагдсан байшин болон гүүрэн крануудыг солих, Засвар механикийн заводын Цутгуурын цехийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэх, Механик цехийн конвейерын ролик үйлдвэрлэх хэсгийн тоног төхөөрөмжийг угсрах, Дулааны цахилгаан станцын уурын хос трубиныг  угсарч, суурилуулах, шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг угсрах,  Ил уурхайн Тэсрэх бодисын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг угсарч, суурилуулах зэрэг томоохон ажил хийж гүйцэтгэснээр Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан” гэж  онцолсон юм. Баярын хуралд Засвар угсралтын цехийн орлогч дарга асан Ц.Намсрай ахмадуудаа төлөөлөн оролцож, хамт олондоо баяр хүргэж, бэлэг дурсгалын зүйл гардууллаа. Цехийн түүхт ойн баярыг тохиолдуулан үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг шагнаж урамшууллаа. Угсралт тохируулгын хэсгийн Цахилгаан тоног төхөөрөмжийн угсрагч засварчин Х.Батжаргал, цахилгаан ба хийн гагнуурчин Ц.Батжаргал нарыг Монгол Улсын Засгийн газрын шагнал Эрчим хүчний тэргүүний ажилтан цол, тэмдгээр, Угсралт тохируулгын хэсгийн цахилгаан тоног төхөөрөмжийн угсрагч засварчин Л.Энхтайваныг Эрчим хүчний яамны жуух бичгээр, Рахматуллаев Изатуллаевичийг Орхон аймгийн Хүндэт тэмдгээр, Угсралт тохируулгын хэсгийн мастер Ч.Мэргэнбаатар, агааржуулалтын тоног төхөөрөмжийн засварчин Ч.Азжаргал, Засвар угсралтын хэсгийн мастер П.Хүдэрбаатар нарыг Орхон аймгийн Засаг даргын жуух бичгээр, Засвар угсралтын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин С.Батзоригийг Монголын Залуучуудын холбооны Тэргүүний залуу цол тэмдгээр, Угсралт тохируулгын хэсгийн агааржуулалтын техникийн засварчин М.Энхбаяр, үйлдвэрлэлийн байрны үйлчлэгч С.Энх-Отгон, Засвар угсралтын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Л.Мөнхбат, ХАБЭА-н мониторинг инженер Ц.Мөнхдэлгэр нарыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны “Уурхайчны алдар” медалиар шагнав. Энэ үеэр зарим хүмүүстэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.

Угсралт тохируулгын хэсгийн Цахилгаан тоног төхөөрөмжийн угсрагч засварчин Х.БАТЖАРГАЛ: Цехийн маань түүхт 30 жилийн ойн баяр тохиож буй энэ өдөр Монгол Улсын Эрчим хүчний тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсандаа их баярлаж байна.  Хамт олондоо, удирдлагууддаа баярлалаа. Би энэ цехтэйгээ ажил амьдралаа холбоод 15 жил гаруй болж байна. Бид Эрдэнэт үйлдвэрийн бүхий л цех нэгжид цахилгаантай холбоотой угсралт тохируулгын ажлыг хийдгээрээ онцлогтой. Энэ сайхан ажил мэргэжлээр, эрч хүчтэй, эв нэгдэлтэй хамт олны дунд ажиллаж яваагаараа би бахархдаг. Хамт олондоо цехийнхээ түүхт ойн баярын мэнд хүргэе.  

Агааржуулалтын дэд хэсгийн Ахлах мастер Ж.МЭНДХҮҮ: Одоогоос 30 жилийн өмнө цех байгуулагдахад л би анхдагч болж ажилд орж байлаа. Манай цех ажил үйлчилгээний хувьд их онцлогтой. Эрдэнэт үйлдвэрийн бүх цех нэгжид хүрч ажилладаг. Үйлдвэрт хийгдэж буй техникийн шинэчлэлийн бүхий л угсралт тохируулга, цахилгааны тоног төхөөрөмжийн угсралт тохируулгын ажил, салхивч агааржуулалтын бэлдэц, угсралт тохируулгын ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Эрдэнэт үйлдвэрийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангахад чухал үүрэгтэй хамт олноороо би бахархдаг. Цехийн түүхийг бичилцэж буй цехийн ахмадууд болон үе үеийн ажиллагчдадаа 30 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Түүхт ойгоо тэмдэглэж буй хамт олонд “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид ая дууны дээжээ өргөв.

Эрдэнэт үйлдвэрт өрнөсөн бүтээн байгуулалтад   Засвар угсралтын цехийнхний гар хүрээгүй зүйл нэгээхэн ч үгүй. Тэд шинэ тоног төхөөрөмж суурилуулах, угсарч, тохируулах, хуучныг нь засаж сэлбэх өргөн цар хүрээтэй, хүртээмж ихтэй ажилтай хамт олон. Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, улмаар эдийн засгийн үр өгөөж бий болгоход   томоохон хувь нэмрээ оруулж яваа ажилсаг, бүтээлч хамт олны үйлс үргэлж дээшээ байг.

Я.Энхтуяа

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %