“ДЭЛХИЙН ЧАНАРЫН ӨДӨР”, “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ДОЛОО ХОНОГ”-ИЙН МЭНДЧИЛГЭЭ

   -Олон улсын стандартчиллын байгууллагаас зарлан тунхагласан “Чанар-тогтвортой хөгжил” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй “Дэлхийн чанарын өдөр”, “Үндэсний чанарын долоо хоног”-ийг тохиолдуулан “Монгол Улсын зууны манлай бүтээн байгуулалт”, Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баялаг бүтээгч нийт ажиллагсад, уурхайчид Та бүхэндээ Чанарын хяналтын хэлтсийн хамт олны өмнөөс болон хувиасаа баяр хүргэж чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлье. 

Манай хамт олон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хэрэглэгчийн шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импорт орлох бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд үндсэн цехүүдийн үйлдвэрлэлийн шат дамжлага, технологийн горим, экспортод ачигдаж байгаа зэс, молибдены баяжмал, гаднын нийлүүлэлтийн хяналтын ажлыг гүйцэтгэж байна. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/268 тоот тушаалаар Чанарын хяналтын хэлтсийн шинээр байгуулагдсан Стандарт, чанарын алба нь үйлдвэрийн газрын хэмжээнд Чанарын болон бусад менежментийн тогтолцоонууд, лабораториудын итгэмжлэл, чанар, стандарт,  Хэмжлийн нэгдмэл байдлын талаарх  асуудлыг хариуцаж, Ерөнхий захирлын шууд удирдлагад ажиллах “Стандарт, чанарын зөвлөл”-ийн дүрмийг албажуулан баталгаажуулж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Чанарын хөтөлбөр, СХЗГ-тай байгуулсан санамж бичиг, Стандарт чанарын зөвлөлийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол Улсын бүхий л салбарт өнөө цаг үед ус, агаар мэт хэрэгтэй байгаа хөгжлийн түлхүүр болсон стандартыг хэрэгжүүлэн ажиллахад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баялаг бүтээгч хамт олон та бүхэн оюун ухаан, мэдлэг чадвар, нөр их хөдөлмөрөө зориулан ажиллаж, жинтэй хувь нэмэр оруулсныг зүй ёсоор тэмдэглэн хэлэхэд таатай байна. 

Чанарыг эрхэмлэгч, дэмжигч үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүд болон хамтран ажилладаг аж ахуйн нэгж байгууллагууд та бүхэндээ олон улсын стандартчиллын байгууллагаас зарлан  тунхагласан “Чанар-тогтвортой хөгжил” уриан дор үндэсний бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээний чанараа дээшлүүлэхийг уриалж, Дэлхийн чанарын өдөр, Монгол Улсын үндэсний чанарын долоо хоногийг тохиолдуулан эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  
      


        “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН
ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГА                       Н.МЭРГЭНБААТАР

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %