Я.ДАМДИНДОРЖ: Үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөгөө бүрэн биелүүллээ

     Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжүүдийн 2021 оны эхний 9 сарын үйл ажиллагааны тайлангийн хурал саяхан боллоо. Тайлангийн хурлаас Автотээврийн цех 91,1 хувийн үнэлгээ авч, үйлдвэрлэлийн цехүүдээс хамгийн өндөр үнэлэгдсэн. Тус цехийн  дарга Я.Дамдиндоржоос тайлант хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынх нь талаар тодрууллаа. 

-Юуны өмнө тайлангаа амжилттай хамгаалж, өндөр үнэлгээ авсан  танай хамт олонд баяр хүргэе.

-Баярлалаа.

-Оны эхний 9 сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөө хэрхэн биелсэн талаар эхлээд ярина уу?

-Манай хамт олон оны эхний 9 сард үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөт даалгавруудаа бүрэн биелүүлж ажилласан. Тухайлбал, уулын цул тээвэрлэлтийн төлөвлөгөөг 101 хувиар, төрөл бүрийн тээврийн хэсгийн машин цагийн төлөвлөгөөг 103 хувиар биелүүлсэн. Технологийн үндсэн тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлын итгэлцүүр 0,91, парк ашиглалтын итгэлцүүр 0.89-тай байсан нь төлөвлөгөөнөөс 4.7–7.0 хувиар өндөр байна. 

-Өртөг зардал бууруулах чиглэлээр хэрхэн ажиллав?

-Цехийн зардлыг төлөвлөгөөнөөс 10.8 тэрбум төгрөгөөр буюу 9.7 хувиар хэмнэж ажилласны дотор материал, сэлбэг хэрэгслийн зардлыг 8.4 тэрбум төгрөгөөр, бусад бүтцийн нэгжээс авах ажил, үйлчилгээний зардлыг 150 сая төгрөгөөр  хэмнэж ажилласан.
Технологийн тээврийн хэсгийн нэг км ачаа эргэлтийн өөрийн өртгийг төлөвлөгөөнөөс 1.5 төгрөгөөр, төрөл бүрийн тээврийн хэсгийн нэг машин цагийн өөрийн өртгийг ойролцоогоор 5.4 төгрөгөөр  буурууллаа.

-Цехийн зардалд цалин хэдэн хувийг эзэлдэг вэ?

-Манай  ажилтнуудын дундаж тоо 846 байсан ба нэг  ажилтны  хөдөлмөрийн бүтээмж 101.7 хувиар биелсэн. Ажилтнуудын сарын дундаж цалин ойролцоогоор 3.6 сая төгрөг болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 7.5 хувиар өссөн байна. Нийт зардлын 23.8 хувийг цалин эзэлж байна. 

-Үйлдвэрийн газраас үзүүлдэг нийгмийн тусламж дэмжлэгийг танай хамт олон хэр хүртэв?

-Хүний нөөцийн тогтворжилтын коэффициент 97.0 нэгж байгаа нь манай  ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллаж буйн илэрхийлэл юм. Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас хэрэгжүүлж байгаа дөрвөн  хөтөлбөрт  50 ажилтан хамрагдсан. Нийгмийн тусламж, дэмжлэгийн  хүрээнд ирсэн  160 өргөдлийг хүлээн авч хэлэлцэн 154-ийг  нь шийдвэрлэсэн. Нийтдээ  631.2 сая төгрөгийг нийгмийн тусламж, дэмжлэгээр олгосон. Мөн   хандивын найман аянд нэгдэж, 6.5 сая төгрөгийн тусламж, дэмжлэг үзүүллээ.

-Хэдэн машин техник шинээр  нэмэгдэв?

-Тайлант хугацаанд үндсэн хөрөнгийн худалдан авалтаар нийт 15.4 тэрбум төгрөгийн машин, тоног төхөөрөмж нийлүүлэгдсэний дотор БелАЗ-75131 загварын хүнд даацын хоёр автомашин, эмнэлгийн тоноглолтой Старекс загварын нэг автомашин, Комацу фирмийн хоёр бульдозер байна. 

-Танай  хамт олон энэ оны үлдэж буй хугацаанд ямар  зорилттой  ажиллаж байна?

-Бид хэд хэдэн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Нэгд, үйлдвэрийн газрын батлагдсан  төлөвлөгөөний дагуу 27 сая м3 уулын цул тээвэрлэх, хоёрт, ХАБЭА-н  дүрэм журмыг  чанд сахиж ажиллах, гуравт, хэлтэс, нэгжүүдийн тээврийн хэрэгслийн захиалгын ажлыг чанартай гүйцэтгэх,  үйлдвэрийн  нийт ажилтныг хуваарийн дагуу аюулгүй тээвэрлэх, дөрөвт, цехийн нийт зардалд хийсэн дүн шинжилгээнд тулгуурлан оновчтой үйл ажиллагаа  хэрэгжүүлж, хэмнэлттэй  ажиллах, тавд, хөрөнгө оруулалтын ажлыг батлагдсан төлөвлөгөөний хүрээнд цаг хугацаанд нь үндэслэл тооцоотой хийх, зургаад, төрөл бүрийн тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлын итгэлцүүр, парк ашиглалтын итгэлцүүрийг дээшлүүлэн  ажиллана. 

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %