“Эрүүл хамт олон-Эрхэм дээд баян” хөтөлбөр хэрэгжлээ

     Засвар, угсралтын цехийн хамт олон түүхт 30 жилийн ойгоо угтсан бүтээлч ажлын төлөвлөгөөний дагуу “Манлайлагч хамт олон ЗУЦ -2021” аяныг жилийн турш зохион байгуулж байна. Энэ хүрээнд ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих зорилгоор  “Эрүүл хамт олон-эрхэм дээд баян” гурван сарын хөтөлбөрийг “Эрдэнэт” сувиллын цогцолбор, Залуучуудын холбоотой хамтран хэрэгжүүллээ. Хөтөлбөрт долоон багийн 35 ажилтан хамрагдсан байна. Уг хөтөлбөрт оролцогчдыг эрүүл мэндийн замаар болон амралтын өдрүүдээр цэвэр агаарт дугуйгаар болон явганаар аялах, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулах, ажилтнуудыг ажлын байрны дасгал хөдөлгөөн тогтмол хийж хэвшихэд уриалах, эрүүл мэндийн чиглэлээр шинэ санал санаачилга гарган хэрэгжүүлэх, эрүүл зөв хооллолтыг хэвшүүлэх зэрэг олон үзүүлэлтээр дүгнэн шалгаруулжээ. Аяны хугацаанд ажилтнуудаас хамгийн их жин хассан нь 17 кг, хамгийн бага нь 2 кг жин хассан амжилт үзүүлэв. Мөн хэвлийн тойргийг 2-32 см хүртэл багасгаж, биологийн насыг 1-10 хүртэл залуужуулсан байна. Хувийн үзүүлэлтээр хөтөлбөрийн “Шилдэг оролцогч”-оор Засвар угсралтын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Б.Батбаатар шалгарлаа. Тэрээр эрүүл мэндийн замаар болон Сархиа, Баян-Өндөр ууланд 35 удаагийн алхалт хийж, биеийн жингээ 17 кг хасаж, хэвлийн тойргоо 32 см-ээр багасгаж чаджээ. Мөн  тус цехийн ахмад ажилтан, ЗУХ-ийн дарга Л.Батсайхан хамт олондоо үлгэр дуурайл үзүүлж, эрүүл мэнддээ онцгой анхаарсан учир “Манлайлагч оролцогч”-оор тодров. Харин багийн нийлбэр дүнгээр Засварын хэсгийн “Шонхорууд” баг тэргүүлсэн бол Захиргааны хэсгийн “Альфа” баг дэд байрт шалгарсан юм. Түүнээс гадна ЗУХ-ийн ажилтан, уулын спортын Олон улсын хэмжээний мастер С.Бат-Эрдэнэ далайн түвшнээс дээш 4220 метрт орших Сутай хайрханд амжилттай авиралт хийсэн нь журмын нөхдийнхөө урам зоригийг хурцалж, бахдал төрүүлсэн сайхан үйл явдал болсныг хөтөлбөрт оролцогчид онцоллоо. 

Шагнал гардуулах ёслолын үеэр эрүүл мэндийн гурван сарын хөтөлбөрт оролцогч багуудын үйл ажиллагаа, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдсэн бөгөөд ажилтнууд эрүүл мэндийн хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон хэрэгжүүлэх санал гаргав.

М.Одгэрэл
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %