Өөдлөх айлын өнгийг зурдаг үйлчилгээний ажилтнуудад шагналын хур буулаа

     Монгол Улсад нийтийн аж ахуй, үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 90 жил, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Аж ахуй, үйлчилгээний цехийн 46 жилийн ойд зориулсан баярын хурал боллоо. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын улмаас хязгаарлагдмал хүрээнд даруухан болсон ч баярын хурлаар Аж ахуй, үйлчилгээний цехийн олон ажилтан шагнал гардаж, ажил хөдөлмөрөө үнэлүүлэв. 

     Баярын үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр “Өөдлөх айлын өнгө үүднээсээ гэдэг. Эрдэнэт үйлдвэрийнхээ өнгө төрхийг улам илүү сайхан байлгаж, гадна тохижилт, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэхэд хүч хөдөлмөрөө зориулж байгаа үйлчилгээний ажилтнууддаа баярын мэнд хүргэе. Уул уурхайн ажилчид гэхээр яагаад заавал гутал нь цайрч, гудамж талбай нь шороонд дарагдаж, үүд хаалга нь тоостой байх ёстой вэ, дэд бүтэц, халаалт дулаан доголдож, эвдэрч байх ёстой гэж? Ийм ойлголтыг өөрчилж, энэ бүгдийг засаж засварлаж, арчилж тордон, бүрэн бүтэн, гоё сайхан байлгахын төлөө хэчнээн зүтгэж буй та бүхнээрээ маш их бахархаж байна. Аж ахуй, үйлчилгээний цехийн хамт олондоо баярын энэ өдөр нэгэн таатай мэдээ дуулгая. Хуучнаар “Строй инвест” компанийн барилга байгууламжид засвар хийж, Эрдэнэт үйлдвэрийн захиргааны 3 дугаар байр болгох шийдвэрийг удирдлагуудын зүгээс гаргасан. Ингэснээр танай цех бүл нэмж, Аж ахуй, үйлчилгээний цехийн 3 дугаар хэсгийг тэнд нээх болсныг хэлэхэд таатай байна. Ингээд та бүхэндээ ойн баярын мэндийг дахин дэвшүүлж, та бүхний сэтгэл зүтгэл, нөр их хөдөлмөрийн хүчээр Эрдэнэт үйлдвэр өнгө үзэмжтэй, гэрэл гэгээтэй байгааг тэмдэглэн хэлье” гэсэн юм.      

     Үүний дараа тус цехийн шилдэг ажилтнуудад Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын орлогч дарга Н.Энхболд, Аж ахуй, үйлчилгээний цехийн дарга Б.Туяа, Соёл, урлагийн цогцолборын орлогч дарга Х.Үнэнзориг нар шагнал гардуулав. “Нийтийн аж ахуй үйлчилгээний тэргүүний ажилтан” цол тэмдгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Аж ахуй, үйлчилгээний цехийн ажилтан Л.Амартүвшин, И.Банзрагчгарвуу, Э.Саруул, Х.Дэлгэрбаяр, Г.Батчимэг, Б.Ламший, Б.Бадмаа, Соёл, урлагийн цогцолборын ажилтан Б.Даваасүрэн нар шагнагдсан бол Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын “Хүндэт жуух” бичгээр Н.Саранчимэг, Д.Баатар нарын 6 ажилтан, Орхон аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, Эрдэнэт хот байгуулагдсаны 45 жилийн ойн медаль, үйлдвэрийн ҮЭХ-ны “Уурхайчны алдар” цол тэмдэг, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны “Хүндэт тэмдэг”, Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн медаль, МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медалиар нийт 17 ажилтан тус тус шагнуулж, гардан авлаа. 

     Мөн энэ үеэр тус цехийн дарга Б.Туяа 2021 онд цехийн хамт олны хийж хэрэгжүүлж буй ажил, амжилт бүтээлийн талаар танилцуулж, ковид цар тахлын хүнд цаг үед ажлын цаг ашиглалт, бүтээмж, сахилга хариуцлага, чанар гүйцэтгэлээрээ манлайлсан ажилтнуудаа урамшуулсан. Түүнчлэн ажилтан Ц.Эрдэнэболд, Д.Байгалмаа нарт гадаадад аялах эрхийн бичгийг гардуулсан нь үйлчилгээний ажилтнуудад урам зориг нэмсэн баярт үйл явдал боллоо.

М.Балжинням
Фото Б.Баттөгс

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %