Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөт ажлуудаа эрчимжүүлж, шуурхайлах хугацаат үүрэг өглөө

     Даваа гариг тутамд хуралддаг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн боллоо. Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилна гэдэгчлэн урин дулаан цаг дуусаж буй  энэ үед намар, өвлийн бэлтгэлээ базааж, бүтээн байгуулалт, засвар үйлчилгээний ажлуудаа шуурхайлж, цаг хугацаанд нь гүйцээх шаардлагатай байгааг онцоллоо. 

     Хурлын эхэнд уламжлал ёсоор үйлдвэрийн бүтцийн цех нэгжийн удирдлагууд өнгөрсөн 7 хоногийн ажлын явц, үүрэг даалгаврын биелэлт болон шинэ долоо хоногийн ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, мэдээлэл хийв. Үйлдвэрлэлийн цехүүдийн мэдээлэл энэ удаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар дэлгэрэнгүй танилцуулснаараа онцлог болсон. Тухайлбал, Ил уурхайд хэрэгжиж буй Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих төслийн ажил өнөөдрийн байдлаар 65 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төслийн тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн ажил энэ сарын 25-наас эхлэх юм байна. Уг төслийн тоног төхөөрөмж буюу шигшүүр, чулуу бутлагч, тэжээгч, асгаралтын туузан дамжуурга үйлдвэрлэл 100 хувь, бутлуур үйлдвэрлэл 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. 

     Авто тээврийн цехийнхэн өнгөрсөн 7 хоногт уулын цул гаргалтын төлөвлөгөөг 101.3 хувиар, хөрс хуулалтын төлөвлөгөөгөө 121.5 хувиар тус тус биелүүлсэн байна. Тус цехийнхэн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийг хангах чиглэлээр аж ахуйн тээврийн БелАЗ-75473 өөрөө хөрс буулгагчийг хөрс тээвэрт ашиглаж байгааг цехийн удирдлага мэдээлэв. 

      Баяжуулах үйлдвэрт баригдаж буй Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж, барилгын газар шорооны ажил 93 хувь, бетон цутгалт 89 хувь, төмөр хийц нийлүүлэлт 100 хувь, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 99 хувийн гүйцэтгэлд хүрчээ. Түүнчлэн Хаягдлын аж ахуйд 18000 метр куб/цаг хүчин чадалтай насос суурилуулах ажил үргэлжилж байна.  Мөн тус цех технологийн үндсэн тоног төхөөрөмж, эрчим хүчний тоног төхөөрөмж болон систем, аж ахуй, нийгмийн барилга байгууламж гэсэн гурван чиглэлээр намар, өвлийн бэлтгэл ханган ажиллаж байна. 

     Засвар механикийн заводыг машин механизмын үйлдвэрлэл болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд төслийн бэлтгэх ажил өрнөж байгаа бол Дулааны цахилгаан станц утаагүй түлш үйлдвэрлэлийг ирэх 9 дүгээр сарын дунд үеэс жигдрүүлэхээр төлөвлөж байна. Энэ ажлыг Барилга засварын цех, Барилга угсралтын цех, Дулааны цахилгаан станц, ХОХААБ-ын газар хамтран гүйцэтгэж байна. 

     Энэ онд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажлын нэг болох Ус хангамжийн цехэд хийгдэж байгаа цэвэр усны 3 дугаар шугам барих ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна. Гүйцэтгэгч компаниуд шугам сүлжээний угсралтын ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд ирэх 11 дүгээр сарын 25-нд дуусгахаар төлөвлөжээ. Намар өвөлд бэлтгэх ажлын гол хэсэг нь их засварын ажлууд байдаг. Энэ жил үйлдвэрийн хэмжээнд 55 томоохон их засварын ажил төлөвлөснөөс 70 гаруй хувь нь хийгдсэн байгааг Механикийн хэлтсээс мэдээллээ. 

     Мэдээлэл технологийн хэлтсээс үйлдвэрийн нийт удирдлага, удирдах шатны ажилтнуудад хандаж, мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл хийсэн. Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэрийн цахим хаяганд 3000 орчим цахим халдлага, 162 вирус хандсаныг илрүүлэн, хамгаалалтын арга хэмжээ авчээ. Иймээс цахим халдлага, гэмт хэрэгт өртөхгүйн тулд ажилтан бүр цахим сүлжээгээр ирж буй сэжигтэй холбоосыг нээх, түгээхгүй байх зөвлөмж зааврыг баримталж ажиллахыг анхаарууллаа. 

     Өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн “Уурхайчин-1,2,3” орон сууцны хорооллын төсөл, тэдгээрийн захиалга, гүйцэтгэлийн явцын талаар Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх мэдээлэлдээ дэлгэрэнгүй дурьдав. Тэрээр “Уурхайчин-3” амины орон сууцны хорооллын захиалгын асуудлыг эргэж харах, судлах, “Уурхайчин-1” хорооллын цахилгаан эрчим хүчний гүйцэтгэл дээр зохион байгуулалт хийх зэрэг шаардлага байгааг дурьдав. Цех нэгжүүдийн мэдээлэлтэй холбогдуулан Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нэг бүрчлэн санал солилцож, энэ оны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудаа эрчимжүүлж, шуурхайлах хугацаатай үүрэг даалгавар өглөө. Мөн ТӨБЗГ-ын ээлжит хуралдааныг Эрдэнэт үйлдвэрт зохион байгуулж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын болон цаг үе, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь хэлэлцэж, шийдвэрлэх болсныг мэдээлэв. Тус хурлаар хэлэлцэх асуудлуудтай холбоотой танилцуулга, мэдээллийг боловсруулах, бэлтгэх үүрэг чиглэлийг холбогдох цех хэлтсийн удирдлагуудад даалгалаа.

     Шуурхай хуралдааны төгсгөлд “ковид-19” цар тахлын аюул үргэлжилж, халдварын тархалт гарсаар байгаа тул цех нэгжүүд үйл ажиллагааны онцлогтой уялдуулан, халдварын эсрэг авах хэмжээний төлөвлөгөө гарган, мөрдөж ажиллахыг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн,  Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх нар үүрэг болгосон. Цар тахалтай тэмцэх ажлыг үндсэн үйл ажиллагаатайгаа зэрэгцүүлэн, хариуцлагатай, санаачилгатай, сэтгэлтэй ажиллахыг бүтцийн цех нэгжийн бүх удирдлагад онцлон анхааруулав. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %