Замын хөдөлгөөн ихтэй бүсэд санамж бүхий самбар байршууллаа

      Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас улс орон даяар зохион байгуулж буй "Ирээдүйгээ хамгаалъя" уриатай  "Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл 2021" аяныг Эрдэнэт үйлдвэрийн Хуулийн хэлтэс, Гэрээт цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсэг хамтран олон хэлбэрээр үргэлжлүүлж байна. Тухайлбал, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр улсын чанартай А1001 авто зам дагуу болон тээврийн хөдөлгөөн ихтэй бүсэд анхааруулга санамж бүхий самбар байршуулав. 

      “Ирээдүйгээ хамгаалъя” аян 10 сарын 15 хүртэл үргэлжилнэ. Корона вирусын халдвараас хамгаалах, тархалт бууруулах үүднээс Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудыг хувийн тээврийн хэрэгслээрээ ажилдаа зорчихыг зөвшөөрсөн. Тиймээс аяны таниулга сурталчилгааг хувийн тээврийн хэрэгслээр зорчиж буй ажилтан, уурхайчдад биечлэн хийж, мэдээллээр хангаж байна, гэж Гэрээт цагдаагийн хэлтсийн Ахлах байцаагч, хошууч Т.Хатанбаатар ярилаа. Түүнчлэн амралт зугаалгад явах, чөлөөт цагаар замын хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгслийнхээ аюулгүй байдлыг шалгах, орчин тойрноо сайтар хянаж байхыг зөвлөв. Жолооч бүхэн зөвхөн өөрийгөө биш амьдралаа тээвэрлэн яваа гэдгээ үргэлж санаж явахыг “Ирээдүйгээ хамгаалъя” аянаар дамжуулан анхааруулж буй аж.    

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %