“Ирээдүйгээ хамгаалъя” аянд нэгдэхийг уриалж байна

     Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас "Ирээдүйгээ хамгаалъя" уриатай "Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл 2021" урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг орон даяар эхлүүллээ. Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсэг, Хуулийн хэлтэс, ХАБЭА-н хэлтэс, Маркетингийн хэлтэс хамтран, аяны хэрэгжилтийг үйлдвэрлэлийн бүс болон үйлдвэрийн бүх ажилчдын дунд зохион байгуулж,  зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сурталчилгаа таниулга хийж байна. Мөн үйлдвэрийн нийт ажилтныг “Ирээдүйгээ хамгаалъя” аянд идэвхтэй оролцох, замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч бүр замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримтлахыг уриалав. 

     Зуны дэлгэр цагт иргэд хөдөө орон нутаг руу амарч аялахаар хотоос гадагш гарах урсгал нэмэгддэг. Хөдөө орон нутаг руу амралт, зугаалгаар явахаар төлөвлөж байгаа иргэн бүр хаана ч явсан замын хөдөлгөөний дүрмээ ёсчлон биелүүлж, хайртай гэр бүл, үр хүүхдийнхээ аюулгүй ирээдүйг бий болгохын төлөө яг одооноос тэдэндээ зөв үлгэрлэл үзүүлэх учиртайг  “Ирээдүйгээ хамгаалъя” аянаар дамжуулан сануулж байгаа, гэж Замын цагдаагийн ажилтнууд онцолсон.  

     Түүнчлэн, өнгөрсөн жилүүдэд улс даяар зохион байгуулсан “Яараад яахав дээ-1, 2” аян үр дүнгээ өгч, зам тээврийн осол зөрчил тодорхой хэмжээнд багассан үзүүлэлт гарчээ.  Харин энэ удаагийн аян, арга хэмжээнд жолооч, иргэд идэвхтэй оролцож, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг зам тээврийн ослоос хамгаалж, хамтдаа сэргийлэхийг уриалж байна. 

М.Балжинням
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %