УС ДАМЖУУЛАХ 3 ДУГААР ШУГАМЫН УГСРАЛТЫН АЖИЛ ЭРЧИМТЭЙ ӨРНӨЖ БАЙНА

     Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хийгдэж буй томоохон өргөтгөл шинэчлэлийн ажлуудын нэг болох Эрдэнэт-Сэлэнгэ ус дамжуулах 800 мм-ийн диаметр бүхий 60 км урттай шугамын угсралтын ажил ид өрнөж байна. Өнгөрсөн долоо хоногт тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн төслийн явц, гүйцэтгэлтэй газар дээр нь танилцаж, үүрэг зөвлөмж өгчээ. Ус дамжуулах 3 дугаар шугамын угсралтын үндсэн гүйцэтгэгчээр  “Бридж констракшн”, “Хаппи бьюлдинг” компаниуд ажиллаж буй бөгөөд төслийн ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй үргэлжилж байна, гэж Ус хангамжийн цехийн дарга Г.Батмөнх ярилаа. Шугам угсралтын ажилд Эрдэнэт үйлдвэрийн Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтэс, Механикийн хэлтэс, Эрчим хүчний хэлтэс, Ус хангамжийн цехүүд хамтран оролцож, өдөр тутмын гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар, “Бридж констракшн” компанийхан 17 км газарт ухалт хийж, үүний 12 км зайд труба байрлуулан, тодорхой хэсгүүдэд туршилт хийжээ. Ингэснээр, 7.5 км газарт буцаан булалт хийсэн бол  “Хаппи бьюлдинг” компанийн хувьд, 14 км орчим шугамын хоолойд труба байрлуулж, 9 км зайд буцаан булсан байна. Гүйцэтгэлийн явцаас харахад, цар тахлаас шалтгаалсан саатал, хил гааль дээр бараа материал, төмөр хоолой нийлүүлэлтийн тасалдал үүсэхгүй бол өргөтгөл шинэчлэлийн ажил төлөвлөсөн хугацаандаа буюу ирэх 10 сард ашиглалтад орох бүрэн боломжтой болжээ. Мөн Ус хангамжийн цехийн цэвэрлэх усан байгууламжаас Хаягдлын аж ахуйн далан руу цэвэрлэсэн ус нийлүүлдэг 400 мм-ийн диаметртэй хос шугам солих ажлыг “Эрин гүрэн” компани гүйцэтгэж байна. Энэ ажил “ковид”-ын үеийн хорио, цээрийн улмаас түр удааширсан ч гүйцэтгэгч компани төлөвлөгөөний дагуу ашиглалтад оруулахаар шаргуу ажиллаж буй аж. Эл ажилд үйлдвэрийн зүгээс холбогдох цех хэлтэс хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд чанар болон цаг хугацааны гүйцэтгэл сайн байгааг мэргэжилтнүүд онцлов.  

М.Балжинням
Фото Б.Ялалт  

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %