ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ: АМАРГҮЙ ЦАГ ҮЕД УЛСАД, САЛБАРТ ХЭРЭГТЭЙ АРГА ХЭМЖЭЭГ САНХҮҮЖҮҮЛЖ БУЙ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН НИЙТ УУРХАЙЧИД, ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЬЕ

    Эрчим хүчний сайд Н.Тавинбэх энэ сарын 19-ний өдөр Эрдэнэт хотод албан томилолтоор ажиллав. Томилолтын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ үйлдвэрийн удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзаж, тус үйлдвэрт хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн цахилгаан хангамжтай холбоотой асуудлуудаар санал солилцлоо. Мөн цахилгаан хангамж, түүний найдвартай, хүртээмжтэй байдалд өндөр шалгуур тавигддаг үйлдвэрийн хувьд цаашид хамтарч шийдвэрлэх шаардлагатай олон асуудал буйг сонсож, өөрийн санал бодлоо хуваалцав. Эрчим хүчний сайдыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх болон холбогдох хэлтэс, цехийн удирдлага, мэргэжилтнүүд хүлээн авч, мэдээлэл танилцуулга хийсэн.   

Сайд Н.Тавинбэх Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны дараа тус үйлдвэрийн хамт олны ажлын амжилт, тухайлбал цар тахлын үед улс орны нийгэм эдийн засагт оруулж буй хувь нэмрийн талаар онцлов. Тэрээр, “Ковид-19 цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэл, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн оны 12 сарын 01-нээс энэ оны 7 сарын 01-ний өдрийг хүртэлх зарим аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийн цахилгаан эрчим хүч, дулааны уур, хог усны хураамжийг хариуцаж төлөхөөр шийдвэрлэсэн. Өнгөрсөн 7 хоногт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас дээрх шийдвэрийг 2021 оны 12 сарын 31 хүртэл буюу он дуустал үргэлжлүүлэхээр боллоо. Энэ нь ковидын улмаас эдийн засгийн хүндрэл хэвийн горимд орж чадахгүй байгаатай холбоотой. Засгийн газрын дээрх шийдвэрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр хариуцаж, төлж байгаа. Ингэснээр, нийгэм болон эрчим хүчний салбарт ач тусаа өгч байна. Цар тахлын улмаас хэрэглэгчдийн төлбөрийн чадвар муудаж, цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийг барагдуулахад маш хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байсан. Энэ хүндрэл нь цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэгчид, салбарынханд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад тулгамдсан асуудал болсон ч төр энэ асуудлыг даахаар шийдвэрлэснээр эрчим хүчний салбар хэвийн ажиллах боломж бүрдэж байна. Мөн ажлын байрыг тогтвортой хадгалах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, айл өрх, аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг өгөх зэрэг олон үр дүн гарлаа. Тийм учраас салбарын сайдын хувьд амаргүй цаг үед улсад, салбарт хэрэгтэй арга хэмжээг санхүүжүүлж буй Эрдэнэт үйлдвэрийн нийт уурхайчид, хамт олонд талархаж буйгаа илэрхийлье. Дашрамд хэлэхэд, үндэсний үйлдвэр гэдэг ямар чухал болохыг энэ арга хэмжээний хэрэгжилтийн үр дүнд маш сайн ойлголоо” гэсэн юм.   

    Эрчим хүчний сайд Н.Тавинбэх энэ удаагийн албан томилолтын зорилгоо Эрдэнэт хотод хэрэгжиж буй Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх хоёр төслийн гүйцэтгэлийн явцтай танилцахад чиглүүлсэн байна. Эдгээр төслийн эхнийх нь цахилгаан, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах зорилготой Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт өргөтгөх төсөл бол нөгөө нь дэлхийн банкны санхүүжилтээр Эрдэнэт хотын цахилгаан хангамжийн хуваарилах сүлжээг бүрэн шинэчлэх ажил аж. Өнөөдрийн байдлаар, Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцын өргөтгөл 96 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд  ирэх 10 сарын эхээр барилга угсралтын ажлыг бүрэн дуусаж, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Харин цахилгаан хангамжийн хуваарилах сүлжээг шинэчилснээр Эрдэнэт хотын цахилгаан хангамж ухаалаг түгээх сүлжээ болно. Өөрөөр хэлбэл, цахилгаан эрчим хүч түгээх, хангах ажиллагаа нь хүний оролцоогүйгээр явагддаг болно гэсэн үг юм.

М.Балжинням

Фото Ч.Бадрал

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %