Мэндчилгээ

Эрдэнэт үйлдвэрийнхээ баг хамт олон, уурхайчиддаа, Эрдэнэт хотынхоо ард иргэддээ, Монголын ард түмэндээ тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойн баярын мэндийг хүргэж, ажлын өндөр амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  
Ардын хувьсгалын 100 жилийн тэн хагасаас илүү хугацаанд Эрдэнэтийн овооны ордын геологи хайгуулын ажил хийх, Эрдэнэт хот, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээс эхлээд  өнөөг хүртэл манай үйлдвэрийн бүхий л үйл ажиллагааны эхлэл, өрнөл, хөгжил дэвшил, ололт амжилт хамаарч байна.
Өнгөрсөн хугацаанд Монголын төр засаг Эрдэнэт үйлдвэрийнхээ талаар түүхэн шийдвэрүүдийг гаргаж байсан билээ.
Эрдэнэтийн овооны орд газрыг ашиглахад эдийн засаг, техникийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг 1973 оны 02 дугаар сард, Монгол-Зөвлөлтийн хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах тухай хэлэлцээрийг мөн оны 11 дүгээр сард Юмжаагийн Цэдэнбал даргын толгойлсон тухайн үеийн Засгийн газар, ЗХУ-ын Засгийн газар хооронд байгуулснаар буянтай буурал уул маань үүцээ задалсан түүхтэй.
Ийнхүү тухайн үеийн Нам төрийн удирдагчид, буурал дарга нарын холч ухаанаар зуун жилийн түүхэнд тод үлдэх, анхны гадаадын хөрөнгө оруулалттай Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах тухай түүхэн шийдвэр гаргаж, хэрэгжүүлсэн. 
Энэ түүхэн бүтээн байгуулалтын үнэ цэнэ, ач холбогдол улам бүр өсөн нэмэгдсээр байна.
Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтад ЗХУ-ын төр засаг онцгой ач холбогдол өгч, тухайн үеийн хамгийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, шилдэг боловсон хүчнээ ажиллуулсан юм. 
Ингэснээр нарийн мэргэжлийн, өндөр ур чадвартай ажилчид, өндөр боловсролтой инженерүүдийг сургаж дадлагажуулах, үндэсний боловсон хүчнийг бэлтгэхэд үнэлж барашгүй хувь нэмэр оруулсан билээ. 
Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой, Монгол улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа Оросын мэргэжилтнүүд, анд нөхөддөө чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайн сайхны ерөөлийг дэвшүүлье.
Монгол Улсын Засгийн Газар сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа Эрдэнэт үйлдвэрийнхээ хөгжил, дэвшлийн асуудлыг тусгайлан авч үзэж, Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын 2019 оны 224 дүгээр тогтоолоор Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх 15 жилийн үндсэн чиглэлийг дэмжин баталсан. Энэ нь уурхайчид бидэнд алс хэтээ итгэлтэйгээр харж ажиллах өргөн  боломж,  урам зориг, эрч хүчийг олгосон билээ.

 Эрдэнэтийн уурхайчид бидний хувьд 2021 он бол бүтээн байгуулалт өрнөсөн, улс эх орон, ард түмнийхээ өмнө том үүрэг хариуцлага хүлээсэн, цар тахлын амаргүй нөхцөл байдалтай нүүр тулсан онцлог цаг үе болж байна. 
Хэдийгээр нөхцөл байдал амаргүй байгаа ч уурхайчид бид дэлхий дахиныг нөмөрсөн коронавирусийн аюулт цар тахлыг хохирол багатай даван туулахад ард түмэнтэйгээ цаг мөч бүрд хамт байж, хүндрэл бэрхшээлийг хамтын хүчээр даван туулахын төлөө гар, сэтгэл нийлэн зүтгэцгээж байна.
Эрдэнэт үйлдвэр анхны баяжмалаа гаргаснаас хойш 43 дахь жилдээ ажиллаж байна. 
Энэ хугацаанд нийт 980 сая тн хүдэр олборлон, 920 сая тн хүдэр боловсруулж 19 сая тн баяжмал үйлдвэрлэсний 8 орчим хувийг сүүлийн 2 жилд буюу 2019, 2020 онд гаргалаа.  
Энэхүү түүхэн хугацааны туршид улс, орон нутгийн төсөвт нийт 9 орчим их наяд төгрөг төвлөрүүлсэний 22 хувь нь Төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай ажилласан сүүлийн хоёр жилд ногдож байна.
Үүнээс 2020 онд НЭГ их наяд төгрөгийг давуулсан нь түүхэндээ хамгийн өндөр орлого төвлөрүүлсэн, баялаг бүтээсэн жил болсныг онцлон тэмдэглэж байна.
Энэ нь 2016 онтой харьцуулахад 5.5 дахин өндөр үзүүлэлт бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн ажилтан бүр 155 сая төгрөгийн баялаг бүтээж байна гэсэн үг юм. 
Цаашид уурхайчид бид хүрсэн түвшингээ бууруулахгүйн төлөө чармайн ажиллах болно.
Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, хамт олон бид хүнд хэцүү цаг мөч бүхэнд ард түмэнтэйгээ үргэлж ХАМТ байх болно.
Та бүхэн сайхан баярлаж, сайхан амраарай.

Хүндэтгэсэн, 
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ,
 АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЪЯАТ АЖИЛТАН, 
ТЕХНИКИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР (Sc.D)                     Х.БАДАМСҮРЭН

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %