Ган бөөрөнцөг үйлдвэрлэгчид 40 мм-ийн голчтой ган бөөрөнцгийн хатуулаг нь 700 HB нэгж болж хоёр дахь шатны тээрэмд хагарах шалтгаан болж байсан учир хөргөлтийн системийн шинэчлэл хийжээ. Ингэхдээ эргэлтийн усны системийг бүтээгдэхүүн үйлдвэрлэлттэй уялдуулан ажлуулснаар оны эхний таван сарын байдлаар 38525 м3 технологийн ус хэмнэсэн нь мөнгөн дүнгээр илэрхийлбэл 30,7 сая төгрөг болжээ. Хөргөлтийн системийн шинэчлэл хийснээр хатаалтын усны температурыг тодорхой утгад барьж, жигд чанартай ган бөөрөнцөг үйлдвэрлэх боломж бүрдсэн байна.

Түүнээс гадна хатаалтын усан сангийн хэмжээ нэмэгдсэнээр технологийн усны зарцуулалт багасчээ. Үйлдвэрлэлтийн явцад 80 мм-ийн ган бөөрөнцөг 11 цаг тасралтгүй цувихдаа хатаалтын усны температурыг 25-30 градусын хэмд бариулж ажилласнаар “шаар”-ын чанарын үзүүлэлт стандарт шаардлагыг 100 хувь хангаж байна.

М.Одгэрэл















