Ажлын байрны нягтралыг бууруулах чиглэл баримтлан ажиллаж байна

     Улсын болон аймгийн онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын А/276 тоот тушаал гарч, цар тахлын эсрэг авах арга хэмжээг эрчимжүүлж байна. Тушаалд үйлдвэрийн газрын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг энэ сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж, үйлдвэрлэлийн бүтцийн нэгжүүдийг ажлын тусгай горимд шилжүүлэх, Гамшгаас хамгаалах штаб, Шуурхай штаб, Эрдэнэт сувиллын цогцолбор, гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги, гэрээт Цагдаагийн хэлтэс, гэрээт Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбар зэрэг нэгж, байгууллагуудыг тусгай горимд үргэлжлэн ажиллахыг үүрэг болгосон байна. 

     Мөн нийгмийн цехүүдийн үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг сунгах, суурь өвчтэй, жирэмсэн, бусад шалтгаанаар дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй ажилтнуудын судалгааг шинэчлэн гаргаж, үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг алдагдуулахгүйгээр хөдөлмөр зохицуулалт хийнэ. Цар тахлын халдварын шинж тэмдэгт суурилсан тандалт судалгааны багийн Эмнэлэг сувиллын цогцолборын төлөөллийг оролцуулан шинэчлэх, удаан хугацаагаар ажиллаагүй, халдварын голомттой бүсээс ирсэн тохиолдолд PCR шинжилгээнд хамруулж, хариу нь сөрөг гарсан тохиолдолд ажилд нь оруулах, үйлдвэрийн бүс, тээврийн хэрэгсэлд хийх ариутгал халдваргүйжүүлэлтийг тухай бүрд нь хийлгэж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж буй байдалд хяналт тавих үүргийг Шуурхай штабт өглөө.

     Харин цех нэгжийн удирдлагууд өөрийн бүтцийн нэгжийн онцлогт тохируулан халдварын хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, цех хоорондын ажилтнуудын хөдөлгөөнийг аль болох багасгах, уулзалт сургалт, уралдаан тэмцээн зэрэг олон нийтийн үйл ажиллагааг зөвхөн цахим хэлбэрээр зохион байгуулах, голомттой халдварын тархалт ихтэй бүс нутагт ажилтнуудаа аль болох явуулахгүй байх, ажилтнуудын тодорхой хэсгийг ээлжээр ажиллуулах, ээлжийн амралт эдлүүлэх, нийт ажилтнуудын халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах зэрэг зохион байгуулалт хэрэгжүүлнэ. Халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор заавал мөрдөх таван зарчим буюу өөрийгөө болон гэр бүлээ бусдаас тусгаарлах, хүмүүстэй өдөр бүр харьцах харьцаагаа 80 хувиар бууруулах, олон хүнтэй цуглардаг газраар явахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд бусадтай 2 метр зайнаас харьцах, агааржуулалт муутай битүү орчинд 15 минутаас дээш хугацаагаар байхгүй байх, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг ухамсарлан биелүүлэхийг нийт ажилтнуудад уриаллаа. 

М.Балжинням
Фото: Б.Баттөгс

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %