Цар тахлын тархалтын байдалд бодит дүн шинжилгээ хийж, ажилтан бүр сахилга хариуцлагаа өндөржүүлэхийг анхаарууллаа

     Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай өнөөдөр өргөтгөсөн байдлаар хуралдаж, “ковид-19” цар тахлын халдварын тархалт, түүний эсрэг авах арга хэмжээний асуудалд анхаарлаа хандууллаа. Халдварын тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд үйлдвэрийн Шуурхай штаб хуралдаж, зарим арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлж эхэлснийг ХАБЭА-н хэлтэс, Шуурхай штабын дарга Д.Мөнхболд танилцууллаа. Тухайлбал, халдвар олноор батлагдсан Засвар механикийн заводын ажилтнуудыг тусгай автобусаар тээвэрлэж, өдрийн хоёр ээлжийн горимд шилжүүлсэн байна. Мөн тус завод болон бусад цех нэгжүүдэд байрлах хоолны газруудын хоолны цагийг сунгаж, цөөн хүн нэг урсгалаар орж гарах зэрэг зохицуулалт хийж эхлээд байна. Түүнчлэн ажилчид аль болох бөөгнөрөхгүй байх, хоолны газраар үйлчлүүлэхгүй гэрээсээ хоолоо бэлдэж ирэх, хоолны мөнгийг олгох, ажлын байрандаа идэх зэрэг боломжуудыг судалж байгааг онцлов. Мэргэжлийн байгууллагууд цар тахлын халдвар нэмэгдэж буй нөхцөл байдалд урьдчилсан тандалт шинжилгээ хийж, шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар, батлагдсан тохиолдлуудын маршрут болон хот хооронд зорчих, олуулаа цуглаж агаар салхинд гарах, айлд зочлох зэрэг хувь хүний анхаарал сэрэмжгүй, ухамсаргүй үйлдэлтэй холбоотой шалтгаанууд бүртгэгдсэн байна. Дээрх мэдээллийн дараа үйлдвэрийн хэмжээнд  цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, цаашид нөхцөл байдалд бодит дүн шинжилгээ хийх ажлыг үргэлжлүүлэн шуурхайлахыг Ерөнхий захирал үүрэг болголоо. Мөн бүтцийн цех нэгжийн удирдлагууд ажилтан бүрд халдвар хамгааллын зөвлөмжийг хүргэх, сахилга хариуцлагыг өндөржүүлэхийг анхаарууллаа. 

     Шуурхай зөвлөгөөнд уламжлал ёсоор цехийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногийн ажлын үйл явцыг мэдээлэв. Үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, их засварын ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж, үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн байгааг онцолсон. Тухайлбал, Хаягдлын аж ахуйд цагаан тоосны хэмжилт хийгдэж, тоос дарах ажил үр дүнтэй байгааг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа мэдээлсэн бол хавар, зуны бэлтгэл ажил 62 хувиар биелсэнийг Үйлдвэрлэлийн хэлтэс танилцуулав. Ус хангамжийн цехэд суурилуулж буй 3 дугаар цэвэрлэх шугамын туршилт болон Дулааны цахилгаан станцын 1 дүгээр зуухны их засвар өнгөрсөн долоо хоногт эхэлжээ. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн цар тахлын халдварыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр дүгнэлт  хийж, Төв штабын хурлаар хэлэлцэх, тархалтыг хумих ажлыг яаралтай зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад даалгалаа. 

М.Балжинням
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %