Үйлдвэрлэлийн 5 дугаар сарын үндсэн үзүүлэлтүүд биеллээ

     Уурхайчид оны эхний 5 сард үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтээ 100-аас дээш хувиар биелүүллээ, гэж Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлэв. Өнгөрсөн 5 дугаар сарын хувьд ч төлөвлөгөөт үзүүлэлтүүд биелсэн дүн гарчээ. Оны эхний 5 сарын хугацаанд уурхайчид нийт 11 сая 383 мянган метр куб уулын цул гарган тээвэрлэж, 5сая 555 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэжээ. Үр дүнг хувиар тооцвол, уулын цул гаргалтын төлөвлөгөө 101 хувиар, хөрс хуулалт 101.4 хувиар давж биелэв. Ил уурхайд нийт 14сая 861 мянган тонн хүдэр олборлож, 13 сая 536 мянган тонн хүдэр Баяжуулах үйлдвэрт өгсөн байна. Эдгээр үзүүлэлтийн төлөвлөгөө 100.6-100.4 хувиар биелсэн байна. Өрөмдлөг тэсэлгээний хэсгийнхэн 227050 тууш метр өрөмдөж, төлөвлөгөөг 102.5 хувиар биелүүллээ. Баяжуулагчдын оны эхний 5 сарын ажлын үзүүлэлт ч 100-аас дээш хувиар биелсэн дүнтэй байна. Тухайлбал, энэ хугацаанд нийт 13 сая 556 мянган тонн хүдэр боловсруулж, хүдэр дэх зэсийн агуулга 0.452 хувь буюу төлөвлөгөө 101.2 хувиар, молибдены агуулга 0.0179 хувь буюу төлөвлөгөө 127.4 хувиар биелэв. Мөн зэс, молибдены металл авалт 100.1-109.7 хувиар биелсэн бол баяжмал дахь металл авалтын төлөвлөгөө 101.9-140.7 хувиар биелсэн байна. Оны эхнээс нийт  239657.1 тонн  зэсийн баяжмал, 2667.4 тонн молибдены баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөний биелэлт 102.1-135.2 хувьд хүрчээ.  Ингэснээр, Эрдэнэт үйлдвэрийнхэн 237649.3 тонн зэсийн баяжмал, 2550.1 тонн молибдены баяжмал экспортод ачууллаа. Ачигдсан зэс болон молибдены баяжмалын чанарын үзүүлэлтийг  22.46-49.96 хувьд хүргэж,  төлөвлөгөөг 102-104 хувиар биелүүлэн ажилласан байна. 

М.Балжинням
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %