Засвар механикийн заводын Машин үйлдвэрлэлийн инженерийн баг томоохон ажил санаачлан ажиллаж байна. Энэ онд Грат-1400 насосыг вакумжуулж, ажлын дундаж цагийг 350-д барьж ажиллахаар төлөвлөжээ. Мөн гидроциклон шатаах зууханд засвар хийх аж. Инженерийн багийг тус цехийн орлогч удирдаж байгаа бөгөөд Грат-1400 насосыг вакумжуулж, резинэн жийргэвч, бусад эд ангид сайжруулалт хийнэ, гэж албаны эх сурвалж онцлов. Мөн Дарханы Төмөрлөг, Хөтөлийн цемент шохой, Шивээ -Овоо зэрэг үйлдвэрээс том оврын эд ангийн захиалга авч ажиллаж байна. Түүнчлэн шахмал түлшний үйлдвэрлэлийн гол солих, сэргээн засварлалт хийх зэргээр үйлдвэрлэлийн бусад цех, нэгжийг хэрэгцээтэй тоног төхөөрөмжөөр ханган ажиллаж байна.

Т.Батчулуун















