“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн бүтээмж чанарын “Энержи” дугуйлангийнхан оны эхний таван сард “Сургуулийн вэб хуудсанд хиймэл оюун ухаанд суурилсан автомат харилцагч буюу чатбот хийх”, "Оюутны туслах" гар утасны аппликэйшн, “Сургалтын төлбөрийн и-баримт өгөх үйлчилгээг программчлах” зэрэг оюутан суралцагчдад чиглэсэн үйлчилгээ, мэдээллийн солилцоог цахимжуулах төслүүдийг хэрэгжүүлж байна.

Эдгээр төсөл хэрэгжсэнээр цахим шилжилтийн энэ цаг үед мэдээллийн технологийг үр дүнтэй ашиглах, суралцагч, тэдний эцэг, эх, ажил олгогчдод мэдээллийг хүртээмжтэй, хялбар хүргэнэ. Нөгөөтээгүүр, суралцагчдад чиглэсэн үйлчилгээг хялбарчилснаар цаг хэмнэх, хөдөлмөр зарцуулалтыг бууруулах, дүн шинжилгээний өгөгдөл цуглуулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. А.Түвшинжаргал ахлагчтай тус дугуйлангийн хамт олон өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийн шилдэг бүтээмж чанарын дугуйлангаар шалгарч байсан юм.
Я.Энхтуяа















