Хатуу хөл хорио суларсан ч халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг анхаарууллаа

     Улсын болон аймгийн Онцгой комиссоос бүх нийтийн хатуу хөл хориог сулруулж, ирэх сарын 2-ныг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж байсан хөдөлмөр зохицуулалтын горимыг цуцалсан байна. Энэ тухай тус үйлдвэрийн удирдах ажилтны даваа гаригийн ээлжит шуурхай дээр Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр мэдээллээ. Өнөөдрөөс Эрдэнэт үйлдвэр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөдөлмөр зохицуулалтад хамрагдсан нийт ажилтнуудын 35 хувь нь ажилдаа орж, хэвийн горимд ажиллаж байна. Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, уурхайчдаа ажлын байрны тархалтын эрсдлээс хамгаалах зорилгоор Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал тушаал гаргаж, 0-12 насны хүүхэдтэй эцэг эхчүүд, жирэмсэн ээжүүд, нийгмийн цехийн ажилтнууд болон цахимаар ажиллах боломжтой нийт 2158 ажилтанд цалинтай чөлөө олгосон юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар 5801 буюу 86.6 хувь нь ажлын байрандаа ирснээр үйлдвэр бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах хэвийн горимд шилжиж байна. Хэдийгээр хатуу хөл хорио суларсан ч ажлын байранд баримтлах халдвар хамгаалал, тодруулбал амны хаалтаа тогтмол зүүх, гараа ариутгах,  хүн хоорондын зай баримтлах зэрэг дэглэмийг чанд мөрдөх,  үүнд байнгын хяналт тавьж ажиллах журам хэвээр буйг энэ үеэр онцлов. Өнгөрсөн 3 дугаар сарын сүүлээр эхэлсэн дархлаажуулалтын эхний тунд нийт ажилтнууд 100 хувь хамрагдсан бол хоёр дахь тунд хамрагдсан байдал 93.5 хувьтай байгааг Эрдэнэт сувиллын цогцолбороос мэдээлэв. Үлдсэн хувь нь эхний тунгийн дараах хугацаа хүлээгдэж буйтай холбоотой юм. 

     Үйлдвэрийн хэмжээнд ХАБЭА болон үйлдвэрлэл хэвийн үргэлжилж, хавар зуны бэлтгэл ажил 48.5 хувийн биелэлттэй байгааг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлэлдээ дурьдав. Хаягдлын аж ахуйд Цагаан тоос дарах болон бусад хөтөлбөр, Ус хангамжийн цехийн эргэлтийн усны 3 дугаар шугамын суурилуулалт, Баяжуулах үйлдвэрийн 1 дүгээр тээрмийн цахилгаан хөдөлгүүрийн угсралт, Ил уурхайн цахилгаан хангамжийн өргөтгөл зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд  төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгааг холбогдох цех нэгжийн удирдлагууд онцоллоо. Ээлжит шуурхайн төгсгөлд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн цаг үеийн болоод хангамж нийлүүлэлттэй холбоотой тулгамдаж буй зарим асуудлыг цаг алдалгүй яаралтай шийдвэрлэх, цех нэгж бүр дотооддоо халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллах чиглэл өгсөн. Мөн тэрээр оны эхний дөрвөн сарын ажлын үр дүн, цар тахлын үед үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ давуулан биелүүлсэн уурхайчин хамт олны хичээл зүтгэл, дархлаажуулалтад хамруулсан байдал, байгалийн баялагаа үндэсний баялаг болгож, улс орон, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө зориулж буй зэрэг олон эерэг үзүүлэлтийг үндэслэж, ирэх 6 дугаар сарын 1-ний өдрөөс нийт ажилтны цалинг 10 хувиар нэмэхээр шийдвэрлэснийг мэдээлсэн юм.  

М.Балжинням
Фото: Б.Баттөгс

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %