Уурхайчдад Засгийн газрын шагнал гардууллаа

     Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн бусад удирдлагуудын хамт өнөөдөр тус үйлдвэрийн тэргүүний ажилтан, уурхайчдын төлөөлөлд Монгол Улсын Засгийн газрын шагнал гардууллаа. Тэрээр уурхайчдынхаа шагналыг ажлын байранд нь  гардуулан, баяр хүргэхийн зэрэгцээ цар тахлын хүнд цаг үед Эрдэнэт үйлдвэрийнхэн идэвх зүтгэл, санаачилгатай ажиллаж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ амжилттай биелүүлж буйд баяр хүргэж, талархал илэрхийлэв.  Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрт олон жил үр бүтээлтэй ажилласан Оёдлын цехийн ахмад ажилтан Д.Бямбажаргал төрийн дээд шагнал Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртсэн бол Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн гүүрэн кранчин Б.Алтанцэцэг, Нунтаглан баяжуулах хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин С.Эрдэнэ-Учрал, Геологи маркшейдрийн хэлтсийн Тэргүүлэх маркшейдэр Ч.Батбаяр, Ил уурхайн Зам овоолгын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин, бутлуурчин М.Мөнхболд, Геологи хайгуулын экспедицийн Өрөмдлөгийн хэсгийн цооног өрөмдөгч Н.Цэгмид нарын 15 ажилтан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны “Тэргүүний уурхайчин”, “Үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол, хүндэт тэмдэгтэн боллоо. 

     Мөн Эрчим хүчний яамны “Эрчим хүчний тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр  Авто тээврийн цехийн Цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин С.Батболд, Дулааны цахилгаан станцын Түлш дамжуулах хэсгийн ээлжийн мастер Ж.Батсайхан нарын 7 ажилтан, Зам тээврийн хөгжлийн яамны “Автотээврийн тэргүүний ажилтан”  хүндэт тэмдгээр Авто тээврийн цехийн уурхайн технологийн зориулалтын хүнд даацын авто машины засварчин С.Энхболд нарын 3 ажилтан тус тус шагнагдав. Ковид-19 цар тахлын онцгой цаг үед ажил үүргээ хариуцлагатай биелүүлж, өндөр ачаалалтай ажиллаж буй Эрдэнэт сувиллын цогцолборын Сэргээн засах эмчилгээний тасгийн бага эмч Т.Цэрэнханд, ээлжийн сувилагч П.Хажидмаа, ХАБЭА-н хэлтсийн Хөдөлмөрийн нөхцөлийн инженер С.Алтанхуяг нар Эрүүл мэндийн яамны “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдсаныг үйлдвэрийн удирдлагууд гардуулж, баяр хүргэлээ.  

М.Балжинням
Фото Б.Баттөгс

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %