УРИАЛГА
Эртний түүх соёлын уламжлалт харилцаатай Энэтхэг улсад цар тахлын 2 дахь давалгааны улмаас онц хүндрэл үүсэж, сэтгэл эмзэглүүлсэн явдал болж байгаатай холбогдуулан “Монгол- Энэтхэгийн бизнес зөвлөл” ТББ-аас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хандан Энэтхэгийн ард түмэнд зориулан хандивын аян зохион байгуулж өгөхийг хүссэн албан тоот ирүүлсэн байна.
Энэтхэг улс нь Монгол улсад ковидын анхны вакцины 150000 тун бэлэглэснийг энд тэмдэглэн хэлэх нь зүйтэй.
Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нийт ажилтнуудыг Энэтхэгийн ард түмэнд туслах хандивын аянд нэгдэн оролцохыг уриалж байна.
Хүлээн авагч банк: ХАС БАНК
Хүлээн авагчийн дансны дугаар: 5003921302
Хүлээн авагч: МЭБЗ ТББ
Гүйлгээний утга: Нэр, Утасны дугаар, Имэйл хаяг
НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС















