Энэ долоо хоногт Төв штаб хуралдаж, Үйлдвэрлэл технологийн паркийн төслийн нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцэнэ

     Эрдэнэт үйлдвэрийн Төв штаб энэ долоо хоногт хуралдаж, Үйлдвэрлэл технологийн паркийн төслүүдийн нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан хэлэлцэнэ гэж тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн даваа гариг тутмын удирдлагуудын ээлжит шуурхай дээр мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэт үйлдвэрт айлчилж, Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг өөрийн биеэр гардуулсан нь энэ төсөлд ихээхэн ач холбогдол өгч буй төдийгүй  манай хамт олонд өндөр итгэл найдвар хүлээлгэсэн хэрэг боллоо. Тиймээс бид энэ ажилд онцгой анхаарч, эрч хүчтэй эхлүүлэх ёстой гэдгийг тэрээр шинэ долоо хоногийн эхний өдөр онцлов.  Мөн тус үйлдвэр 2020 оны үйлдвэрлэл, эдийн засгийн үр дүнгээр “Хамгийн их татвар төлсөн шилдэг татвар төлөгч”, “Хамгийн их ашигтай ажилласан шилдэг татвар төлөгч” батламж хүртсэн нь бүх шатны удирдлагууд, нийт хамт олны хичээл зүтгэлийн үр дүн юм. “Ковид-19” цар тахлын үе Эрдэнэт үйлдвэрийнхний хувьд ч амаргүй цаг хугацаа байсан хэдий ч бид амжилттай даван туулж, дээрх олон үзүүлэлтээр манлайлсан тул идэвх зүтгэл гаргасан удирдлага, хамт олноо шагнаж урамшуулах үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулна. Бүтцийн цех нэгжийн удирдлагуудаараа дамжуулан нийт уурхайчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье гэж Ерөнхий захирал ээлжит шуурхайн үеэр тэмдэглэлээ. Цаашид бүх хүн цар тахлаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжоо сулруулалгүй,  Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмаа амны хаалтгүй угтах нөхцөл бүрдүүлэхийн төлөө хичээж ажиллахыг ч уриалав. 

     Эрдэнэт үйлдвэр цар тахлаас хамгаалах зорилгоор нийт ажилтан, ахмадууд болон тэдний ар гэрийн гишүүдийг дархлаажуулах ажлыг өнгөрсөн 3 дугаар сарын сүүлээс зохион байгуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар, вакцинд хамрагдвал зохих нийт ажилтан 100 хувь эхний тунгаа хийлгэсэн бол 92.5 хувь нь хоёр дахь тунд хамрагджээ. Эмчийн тодорхойлолт болон бусад шалтгаанаар 200 гаруй хүн вакцин хийлгээгүй буйг Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр мэдээлж, цех нэгжийн удирдлагуудад тусгаарлалт, гэрийн ажиглалтад байсны улмаас үлдсэн ажилтнуудаа дархлаажуулалтад бүрэн хамруулахыг анхааруулав. Улсын болон аймгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 21-нд өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хугацаа дуусахтай холбоотойгоор үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөр зохицуулалтын тушаал шинэчлэгдэнэ. Өөрөөр хэлбэл, 5 сарын 24-нөөс эхлэн хөдөлмөр зохицуулалтад хамрагдсан ажилтнуудаа үе шаттай ажилд нь оруулах, хэвийн горимд шилжүүлэх арга хэмжээг аймгийн онцгой комиссын шийдвэрийг үндэслэн хэрэгжүүлнэ гэж Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр мэдээлэв. Шуурхай зөвлөгөөнд бүтцийн цех нэгжийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногт хийсэн ажил, төлөвлөгөө зорилтын талаар мэдээлэл хийж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн байгааг онцолсон. Ээлжит шуурхайг Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх удирдаж, үйлдвэрлэлийн чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлууд, хавар зуны бэлтгэл болон цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө.   

М.Балжинням
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %