Ерөнхий сайд үйлдвэрлэл технологийн парк байгуулах тогтоолыг Эрдэнэт үйлдвэрийн хамт олонд гардууллаа

     Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллах үеэрээ үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөлөл олгох Засгийн газрын тогтоолыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд гардууллаа. Эрдэнэт бол Монголын уул уурхайн салбарын анхдагч, жишиг үйлдвэр төдийгүй үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэсэн их орд юм. Иймээс үе үеийн чадварлаг инженер, удам дамжсан уурхайчдын өлгий, оюуны их уурхай болсон Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн “Уул уурхай-Металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл технологийн парк байгуулан хөгжүүлэх нь зүйтэй гэж Засгийн газар шийдвэрлэсэн. Ерөнхий сайд үйлдвэрлэл технологийн паркийн төлөвлөлт, ажлын явцтай танилцлаа. 

     Монголчуудын олон жилийн мөрөөдөл болсон зэсийн баяжмал хайлах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, исэлдсэн хүдэр боловсруулах, хүхрийн хүчлийн болон эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрүүд энд цогцолно. Үүний тулд Эрдэнэт үйлдвэр 2020-2024 онд хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулж  бүтээн байгуулалт өрнүүлэх юм. Эдгээр төсөл хэрэгжсэнээр 2026 он гэхэд Эрдэнэт үйлдвэр борлуулалтын орлогоо 11.4 их наяд төгрөгт хүргэх тооцоо бий. Түүнээс гадна үйлдвэрлэл технологийн парк ашиглалтад орсноор “Эрдэнэтийн овоо” стратегийн ордын нөөцийг бүрэн ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулж өгөөжийг нь хүртэх, өрсөлдөх чадвартай, дэвшилтэт технологид суурилсан үйлдвэр кластераар хөгжих, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх, Эрдэнэт хот бие даан тэлж хөгжих, Улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэх, ажлын байр бий болох зэрэг олон давуу тал бүрдэнэ. 

     Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтнуудтай уулзахдаа хэлсэн үгэндээ “Монголын эдийн засгийн хүнд ачааг өнөөдөр хүртэл нуруундаа үүрч яваа Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрч, бүтээлч, түүхэн хамт олноор үргэлж бахархаж явдаг. 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Засгийн газрын 91 дүгээр тогтоол гарч Эрдэнэт үйлдвэр ХХК-г онцгой дэглэмд авсан. Тэр үед би ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж та бүхэнтэй энэ танхимд уулзаж байснаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Тухайн үеийн шийдвэр тус болох уу гэж Монгол түмэн харж байсан. Эрдэнэт үйлдвэр  Монгол Улсын 10 их наяд төгрөгийн төсвийн 10 хувийг дангаараа бүрдүүлж, дахин 70 жил ажиллах нөхцөлийг энэ хоёр жилийн хугацаанд бүрдүүллээ. 2019 онд 32.2 сая тонн, 2020 онд 32.5 сая тонн хүдэр боловсруулж суурилагдсан хүчин чадлаа бүрэн эзэмшсэнээ баталгаажуулж, бүх цаг үеийн түүхэнд  хамгийн өндөр үзүүлэлтийн эзэд боллоо. Тодруулбал, 2019 онд 961.8 тэрбум, 2020 онд нэг их наяд давсан төгрөгийг улс, орон нутгийн төсөвд төвлөрүүлсэн. Цар тахлын амаргүй цаг  үед 650 тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын хүрээнд үүрэг хүлээж, Монгол Улсын бүх аж ахуйн нэгж, айл өрхийн дулаан, цахилгааны төлбөрийг төлөх хүнд ачааг үүрч байна. Хэрэв энэ зардалыг Эрдэнэт үйлдвэр даагаагүй бол хамгийн багаар тооцоход 95000 ажлын байр, 260 аж ахуйн нэгж устаж үгүй болох байсан. Тиймээс эдгээр ажлын байрыг хамгаалж чадсаны төлөө Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдад чин сэтгэлийн талархал илэрхийлье!” гэв. Тэрээр байгалийн баялгаа зөвхөн олборлох бус боловсруулах, дэлхийн зах зээл дээр орчин үеийн менежментээр биржээр дамжуулж худалдах, Үндэсний баялгийн сангаар дамжуулж иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарт хуваарилах чиглэл рүү ирэх жилүүдэд шилжих болно хэмээгээд Монгол Улс бүтээгдэхүүнээ боловсруулдаг өрсөлдөгч орон болоход Эрдэнэт үйлдвэр манлайлах үүрэгтэйг онцлоод нэн шинэ түүхийг эхлүүлэх үйлсэд амжилт хүслээ.    

М.ОДГЭРЭЛ
ФОТО: Б.БАТТӨГС

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %