Ялалтын баярыг цахимаар тэмдэглэнэ

     Аугаа их эх орны дайны ялалтын 76 жилийн ой энэ сарын 9-ний өдөр тохиож байна. Орос-Монгол хоёр орны найрамдалт харилцаанд үнэлж баршгүй ач холбогдол өгсөн энэхүү түүхэн өдрийг манай улс тэр тусмаа Эрдэнэт үйлдвэрийн хамт олон  жил бүр өргөн утга агуулга, хүндэтгэл дор тэмдэглэдэг уламжлалтай. Харин сүүлийн жилд дэлхий нийтэд нүүрлээд буй ковид-19 цар тахал өвчний тархалт, эрсдэлийн нөхцөл байдлын улмаас эл түүхэн өдрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн тэмдэглэж байна. Энэ жилийн тухайд, Дэлхийн хоёрдугаар дайн болон Халх голын дайны ялалтад зориулсан Монгол маркийн үзэсгэлэн, хуучнаар ЗХУ-ын зураачдын дайны эсрэг ухуулах хуудасны үзэсгэлэнг цахимд байршуулан толилуулах юм байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн Соёл урлагийн цогцолборын уран бүтээлчдийн түүхт ялалтын 75 жилийн ойд зориулсан баярын нэгдсэн тоглолт, Аугаа их эх орны дайны ялалтын үнэ цэнэ, түүхэн ач холбогдлын талаар дурсамж ярилцлага Эрдэнэт телевиз болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэгчдийн хүртээл болно. Түүнчлэн Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн дэргэдэх Орос хэлний төвөөс багш оюутны дунд орос хэл дээрх илтгэлийн уралдааныг зохион байгуулж байна. 

     Монгол-Оросын найрамдлын “Эрдэнэт” нийгэмлэгээс ялалтын баярын өдөр ”Үхэшгүй мөнхийн хороо” нэртэй дурсамж уулзалтыг зохион байгуулдаг. Энэ жил цахим хэлбэрээр дэлхийн хоёрдугаар дайнд оролцож, эрсдсэн болон эдүгээ амьд сэрүүн буй ахмад дайчдаа дурсаж, дурсгалыг нь хүндэтгэнэ гэж тус нийгэмлэгийн тэргүүн Б.Мажинбуу ярилаа. “Үхэшгүй мөнхий хороо” үйл ажиллагааг 1960-аад оны дунд үеэс Оросын ард түмэн санаачлан эхлүүлж байсан бол эдүгээ дэлхий нийтээр зохион байгуулдаг болжээ. Жил бүрийн ялалтын баярын үйл ажиллагааг ОХУ-ын Ерөнхий консулын газар, Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монгол-Оросын найрамдлын “Эрдэнэт” нийгэмлэг хамтран, хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны үүх түүхийг залуу хойч үеийнхэнд таниулж, үлдээх зорилготой тэмдэглэдэг аж.  

М.Балжинням
Фото Б.Баттөгс

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %