Эрдэнэт үйлдвэр айл өрх, албан байгууллагуудын ус, цахилгааны төлбөрт 404 тэрбум төгрөг төвлөрүүллээ

     Эрдэнэт үйлдвэрийнхэн энэ оны 7 дугаар сарын 1 хүртэл нийт айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ус дулаан, цахилгаан эрчим хүч, хог хаягдлын хэрэглээний төлбөрийг хариуцаж байгаа хэдий ч хэмнэлтийн оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүнд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудаа төлөвлөгөөний дагуу эхлүүлээд байна. Сүүлийн саруудад дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ ханш өсөж буй нь үйлдвэрийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж, хөрөнгө оруулалтын төслүүд хэвийн үргэлжилж, бүтээн байгуулалтын ажлаа цаг алдалгүй эрчимжүүлэх боломж өглөө. Түүнчлэн хүнд үед ажиллагсдынхаа цалин хөлс болон  ажлын байрны тоог бууруулахгүй байх чиглэл баримтлахын зэрэгцээ цаашид цалин урамшуулал нэмэх бодлого, хөтөлбөрөө үргэлжлүүлнэ гэж үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцлов.  

     Цар тахлын үед эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын ус дулаан, цахилгааны төлбөрийг энэ оны 7 дугаар сарын 1 хүртэл тэглэх тухай түүхэн шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сард гаргасан юм. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж, үүнд шаардлагатай санхүүгийн эх үүсвэр болох 650 тэрбум төгрөгийг хариуцах үүрэг даалгаврыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т өгсөн билээ. Тэгвэл тус үйлдвэрийн хамт олон өнөөдрийн байдлаар нийт санхүүжилтийн 62 хувь буюу 404 тэрбум төгрөгийг төлсөн байна. Сангийн яамтай хамтран гаргасан хуваарийн дагуу энэ долоо хоногийн сүүлээр дахин 60 тэрбум нэмж төгрөг төвлөрүүлснээр нийт 71 хувь нь бүрдэх юм.  

     Эрдэнэт үйлдвэр оны эхний дөрвөн сард үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдээ 100-аас дээш хувиар биелүүллээ. Энэ нь уурхайчид цар тахлын амаргүй үед  өндөр хариуцлага, хичээл зүтгэлтэй байж, ёс зүй, эв нэгдлийг эрхэмлэн  ажиллаж байгаагийн үр дүн гэдгийг удирдлагууд тэмдэглэж байна. Тус үйлдвэрийнхэн иргэд, аж ахуйн нэгжийн  цахилгаан усны төлбөрийг хариуцахын зэрэгцээ улс орон нутгийн төсөвт бүрдүүлэх хуулиар хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлж байна. Он гарсаар улс орон нутгийн төсөвт 220 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

М.Балжинням
Фото Б.Баттөгс

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %