ЭМГЭНЭЛ ДҮҮГИЙН АДЬЯА (1954-2021)

     Бидний дотны нөхөр, Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Дүүгийн Адьяа хүнд өвчний улмаас 2021 оны 04 сарын 10-ны өдөр таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. 

Д.Адьяа 1954 онд Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрж, 1972 онд аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, 1972-1978 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг уулын ашиглалтын инженер мэргэжлээр төгсөж, Эрдэнэт үйлдвэрээс ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн билээ.

Д.Адьяа нь 1978-1979 онд Эрдэнэт үйлдвэрийн Сургалтын төвд багш, 1979-1980 онд тус үйлдвэрийн Ерөнхий захиргаанд диспетчер, 1980-1982 онд Хүдрийн ил уурхайд уулын мастер, 1982-1986 онд Хөдөлмөр хамгааллын хэлтэст инженер, ахлах инженер, 1986-1993 онд Үйлдвэр техникийн хэлтсийн ахлах инженер, орлогч дарга, дарга, 1993-1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хот дахь Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөгч, 1997-2000 онд "Эрдсам" компанийн захирал, 2000-2002 онд Монголросцветмет нэгдлийн Ерөнхий захирлын Хөгжил, хэтийн төлөв хариуцсан орлогч, 2002-2007 онд “Уулс Заамар” ХХК-ийн захирал, 2007-2010 онд Эрдэнэт үйлдвэрийн Засвар, механикийн заводын дарга, 2010-2013 онд “Уулс импекс” ХХК-ийн захирал, 2013-2015 онд Эрдэнэт үйлдвэрийн Техникийн хэлтсийн дарга, 2015 оноос Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Зөвлөхөөр өндөр үр бүтээлтэй ажиллаж байсан юм. 

Тэрээр Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулах ажлыг биечлэн удирдаж, үйлдвэрийн цаашдын хөгжлийн бодлогыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Д.Адьяа нь Монгол улсын уул уурхайн салбар, Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийн хөгжил дэвшилд өөрийн ухамсарт амьдрал, авьяас чадвар, эрдэм боловсрол, мэдлэг оюун, зүрх сэтгэлээ бүрэн зориулсан, хамт олныхоо итгэл, хүндэтгэлийг хүлээсэн, олон түмэндээ нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, оюунлаг, өндөр мэдлэг чадвартай, арвин баялаг дадлага туршлагатай, уул уурхайн салбарын шилдэг инженер, чадварлаг удирдагч байлаа. 

Д.Адьяа нь Эрдэнэт үйлдвэрийн анхдагч бөгөөд түүний хөдөлмөр зүтгэлийг Монгол улсын болон ОХУ-ын төр засаг өндөрөөр үнэлж, 2000 онд “Тэргүүний уурхайчин” цол тэмдэг, 2001 онд ОХУ-ын “Хүндэт уурхайчин” цол тэмдэг, 2013 онд Алтан гадас одон, 2020 онд “Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан” цолоор тус тус шагнасан билээ.

Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавъяат ажилтан, Өмнийн говийн хүү, бидний дотны нөхөр Д.Адъяагийн маань уул уурхайн салбар, Эрдэнэт үйлдвэрийнхээ хөгжил дэвшил, хамт олныхоо сайн сайхны төлөөх үйлсэд оруулсан үнэлж баршгүй хувь нэмэр, түүний хүнлэг энэрэнгүй, тусархаг, гүндүүгүй, зарчимч, дайчин, шулуун шударга зан чанар нь бидний зүрх сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.

"ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР" ТӨҮГ-ЫН УДИРДЛАГА, ХАМТ ОЛОН
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %