Фосфоритын хайгуулын ажил эхэлжээ

     Сүүлийн жилүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хайгуул, нөөц тогтоох чиглэлд томоохон хөрөнгө оруулалтыг төлөвлөн ажиллаж байна. Геологи хайгуулын хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өсөж, үүнийг үр ашигтай зарцуулах зорилт тавин ажиллаж буйг Геологи хайгуулын экспедицийн Тэргүүлэх геологич Х.Амарзаяа онцоллоо. Тус экспедицийнхэн зэс молибденийн хайгуулаас гадна  фосфоритын орд нээн илрүүлэх ажлыг эхэлжээ. Оны эхнээс уг ажлын нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлж байна. Фосфорит олж илрүүлснээр хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн барих зэс хайлуулах үйлдвэрт ашиглана. Зэс хайлуулах үйлдвэрийн байгаль орчинд үзүүлэх сөрөг тал нь үйлдвэрлэлийн явцад гарах хүхрийн хүчил байдаг. Тэгвэл хүхрийн хүчлийн байгальд учруулах хор уршгийг багасгах, улмаар хүхрийн хүчлийг үр ашигтай өөр бүтээгдэхүүн болгоход фосфорит чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, фосфорит нь хүхрийн хүчилтэй нэгдэж бордоо болдог аж. 

     Тус экспедицийнхэн  Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтын ажлаас гадны бусад бүтцийн нэгжүүдийн захиалгат ажлыг гүйцэтгэж байна. Тухайлбал, Ил уурхайн захиалгаар ашиглалтын хайгуулын өрөмдлөгийн ажлыг энэ сарын 1-нээс эхлэн өнөөдрийн байдлаар, 580 гаруй тууш метр өрөмдлөг гүйцэтгээд байна. Геологи хайгуулын экспедиц Ил уурхайд  жил бүр 3-4 мянган тууш метр өрөмдлөг гүйцэтгэдэг. Үйлдвэрийн дараагийн жилүүдэд олборлох хүдрийн хэмжээ,  агуулга, чанарыг тодорхойлохын тулд ийнхүү ашиглалтын хайгуулын ажлыг жил бүр тогтмол төлөвлөдөг аж. Мөн Эрдэнэтийн Овоо ордын баруун хойд болон төвийн ордын нэгдсэн тодотгол нөөц батлуулах, исэлдсэн хүдрийн 8-А, 12  овоолгуудын нөөц тогтоох ажил үргэлжилж байна. Одоогоор 900 тууш метр өрөмдлөг хийгджээ.  Геологи хайгуулын экспедиц 120 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд хайгуулын ажлыг төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтран гүйцэтгэж байна. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %