КОВИД-19-ийн вакцины мөрөөр ...
Энэхүү танилцуулга мэдээлэлд АНУ-д төвтэй Bloomberg компанийн өдөр тутамд шинэчилж буй
судалгаа мэдээлэл, бусад эх сурвалжаас авсан мэдээллийг багтаалаа.
ОХУ-ын ШУА-ийн Чумаковын төв CoviVac хэмээх идэвхгүйжүүлсэн коронавирусийн вакцин бүтээжээ. Өнгөрсөн 10 сарын 14-нд ТАСС агентлаг Вакцины эмнэлзүйн туршилт 10 сарын 19-нд Киров, Санкт-Петербург хотод эхэлнэ гэж мэдээлж байсан. Энэ оны 02 сарын 20-нд ОХУ 3-р шатны туршилтыг эхлүүлээгүй байсан хэдий ч Чумаковын боловсруулж буй вакциныг дотооддоо хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Жилийн эцэс гэхэд Орос 20 сая тун үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: The New York Times
Орчуулж, бэлтгэсэн: У.Нармандах















