Зарим улс орнууд вакциныг 2022 он хүртэл ч хүлээх хэрэгтэй байж магадгүй

КОВИД-19-ийн вакцины мөрөөр ...

Энэхүү танилцуулга мэдээлэлд АНУ-д төвтэй Bloomberg компанийн өдөр тутамд шинэчилж буй
судалгаа мэдээлэл, бусад эх сурвалжаас авсан мэдээллийг багтаалаа. 

     Сүүлийн зуун жилд тохиолдоогүй цар тахал өвчнөөс ангижрахыг хүссэн улс орнууд вакцины хүртээмжийг хангах гэрээ хэлэлцээр байгуулсаар байна. Одоогоор 9.60 тэрбум тунг нөөцөлчихсөн гэсэн тооцоо бий.

     Тарилгыг жигд түгээвэл дэлхийн хүн амын талаас илүү хувь нь вакцинаар хангагдана (ихэнх вакцин хоёр тун хэрэглэдэг). Гэсэн хэдий ч ийм зүйл болоогүй л байна. Чинээлэг орнууд нийлүүлэлт хийлгэх өргөн цар хүрээтэй хэлэлцээрүүдийг байгуулаад байгаа бөгөөд хэт хүйтэнд хадгалах шаардлага зарим вакциныг алс холын газруудад тээвэрлэхэд хүндрэл учруулж байна. Зарим улс орнууд 2022 он хүртэл ч хүлээх хэрэгтэй байж магадгүй юм.

     AstraZeneca Plc-ийн хоёр тунтай тарилга нь 1.5 тэрбум хүнийг хамруулсан урьдчилсан худалдан авах гэрээнүүдийг байгуулсан тэргүүлэгч байр суурьтай байгаа бөгөөд энэ нь вакцины бусад нэр дэвшигчдээс хоёр дахин илүү тоо юм. Блумберг энэ тал дээр нийтдээ 130 гаруй гэрээ хэлэлцээр байгааг олж тодорхойлсон.

     Вакциныг аль компани үйлдвэрлэх, хэдэн тунгаар хийх, аль улс оронд хийлгэх магадлалтай гэсэн мэдээлэл байгаа тохиолдолд л хэлэлцээрийг Bloomberg-ийн дүн шинжилгээнд хамруулж байгаа. Ийм гэрээнээс гадуур олон тэрбум вакцин үйлдвэрлэх магадлалтай. Харин 2.2 тэрбум тун үйлдвэрлэх гэрээтэй Энэтхэг улс бүс нутгийнхаа бусад улс оронд вакцин илгээхээр төлөвлөж байна.

     Орос, Хятад хоёр нэг ижил төрлийн хэлэлцээр байгуулахгүй байна. Үүний оронд тэд дотооддоо үйлдвэрлэсэн вакцинд найдаж байна. Жишээлбэл, Москвад байрладаг Гамалея төвийн хийсэн Sputnik V тарилга эсвэл Хятадын төрийн өмчит эмийн аварга том компани болох Синофармын хийсэн вакцинууд тэдэнд бий. Хятад улс засгийн газраас дотоодын үйлдвэрлэгчдээс хэчнээн хэмжээний эм захиалга авахаа мэдэгдэхгүй байгаа ч эдгээр компаниуд хүн амынхаа хэрэгцээнд тохирсон хэмжээгээр хангаж өгнө гэж таамаглаж байна. Харин Канад улс хүн амаа тарихад шаардагдах хэмжээнээс дөрөв дахин илүү тунг нөөцөлжээ.

Эх сурвалж: Bloomberg
Орчуулж, бэлтгэсэн: У.Нармандах

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %