Залуу ажилтнууд болон дадлагажуулагч багш нар хамтран ажиллах батламжид гарын үсэг зурлаа

     Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас хэрэгжүүлж буй хүний хөгжлийн цогц бодлогын хүрээнд “Залуу ажилтныг дэмжих” болон  “Шинэ ажилтны дасан зохицох”, ”Залгамж” хөтөлбөрүүд хоорондын уялдаа холбоог бэхжүүлэн, үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-т оролцож буй залуу ажилтнууд, дадлагажуулагч багш нараа өөрсдөө сонгож, харилцан хамтран ажиллах батламжид гарын үсэг зурав. 

     “Залуу ажилтныг дэмжих” хөтөлбөрт нийт 123 залуу хамрагдаж буй бол тэднийг дадлагажуулахаар тус үйлдвэрт 15-аас дээш жил ажилласан туршлагатай 86 ажилтан багшаар сонгогджээ. Дадлагажуулагч багш нарын баг нь  “Залгамж” хөтөлбөр болон өмнө хэрэгжсэн “Мастерын манлайлал” хөтөлбөрийн оролцогч мастерууд, өөрсдийн санал болгосон бусад удирдлагуудаас бүрдэж байгаа аж. 

     “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд дээрх хамтын ажиллагааг баталгаажуулах үйл ажиллагаа цех нэгжүүдэд хуваарийн дагуу үргэлжилнэ. Одоогоор Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Авто тээврийн цех, Үйлдвэрлэлийн болон Техникийн хэлтсийн залуу шавь нар  багш нартайгаа уулзаж, ажлын төлөвлөгөөгөө ярилцсан байна. “Дадлагажуулагч багш нар шавьтайгаа сард нэг удаа уулзаж, зөвлөгөө өгч ажлаа дүгнэх юм. Өнгөрсөн оны 8 сард эхэлсэн “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр” нэг жилийн хугацаанд буюу ирэх 8 сар хүртэл хэрэгжинэ” гэж хөтөлбөрийн ажлын хэсгийн гишүүн, Эрдэнэт үйлдвэрийн Хөгжлийн хэлтсийн Бүтээмж инновацын мэргэжилтэн Ё.Мөнхтунгалаг ярилаа. 

М.Балжинням
Фото Ш.Лхамсүрэн

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %