Өргөтгөлийн барилгын суурь цутгалт 90 хувьтай байна

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник технологийн шинэчлэлтийн хүрээнд хийгдэж буй Баяжуулах үйлдвэрийн  Өөрөө нунтаглах 4 дүгээр секцийн өргөтгөлийн барилга байгууламж, угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна. Уг өргөтгөлийг ашиглалтад хүлээн авснаар Баяжуулах үйлдвэрийн хүдэр боловсруулах хүчин чадал жилд 6 сая тонноор нэмэгдэх юм. Өнөөдрийн байдлаар, барилгын суурийн  550 метр куб бетон цутгалтын ажлыг гүйцэтгэсэн бол ойрын өдрүүдэд 200 метр кубыг нэмж цутгана. Ингэснээр, суурийн бетон цутгалтын ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьд хүрэх ажээ. Мөн том бутлагдсан хүдрийн агуулгын хэв хашмал, арматурын ажил хасах хоёр түвшинд хийгджээ. Цаг агаарын байдлаас шалтгаалан энэ ажил эрчимтэй үргэлжилнэ гэдгийг гүйцэтгэгч талууд хэлэв. Ирэх 4 дүгээр сард Хятад улсаас угсралтын мэргэжилтнүүд ирж ажиллахаар төлөвлөж байна. Үндсэн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл хэвийн явагдаж байгаа бөгөөд чичиргээт шигшүүр зэрэг эхний ээлжийн багаж төхөөрөмжүүд нийлүүлэгджээ. Түүнчлэн үндсэн тээрмүүдийн үйлчилгээний тавцангийн металл хийцийн угсралт эхэлсэн бол цемент, элс, хайрга зэрэг бетон цутгалтын түүхий эд материалын хангалттай нөөцтэй байна. Тиймээс ажил саадгүй урагшилж байна, гэж  Барилга байгууламж, хяналт төлөвлөлтийн хэлтсийн хяналтын инженер Д.Баярмаа онцлов.  Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажлын үндсэн гүйцэтгэгчээр Хятад улсын “Найпу” компани, туслан гүйцэтгэгчээр барилга угсралтын “Эрдэнэт лайт” компани, зураг төслийн боловсруулагчаар “Эрчим төсөл” компаниуд ажиллаж байгаа юм.

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %