Ган бөөрөнцөг үйлдвэрлэгчид шинэ технологио амжилттай нутагшуулж байна

     Ган бөөрөнцгийн цехийн хамт олон шинэ технологио өөрийн хөрсөнд буулгах шат дараатай ажлууд хийсээр байна. Тухайлбал, ган бөөрөнцөг цувих шугамын индукц дээр нэмэлтээр ролик тавьснаар бэлдцийн савалт багасаж, зуухны ашиглалтын хугацаа уртсах нөхцөл бүрджээ. Мөн 40-ын голчтой ган бөөрөнцөг цувих шугамын цахилгааны схемийг өөрчилснөөр эрсдэлээс зайлсхийж, бүтээмж дээшилсэн байна. Түүнээс гадна тус цехийн ажилчид Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан систем автоматжуулалтын албатай хамтарч олон оновчтой ажил хийсэн. Илчийн боловсруулалтын программчлалыг шинэчлэх, 40-ийн шугамын хөргөлтийн системийн бүдүүвч схемийг өөрчилж усны температурыг барих, усны зарцуулалтыг багасгах арга хэмжээ авсан нь хэмнэлтийн бодлогын хүрээнд хийгдсэн багц ажлын нэг юм. Мөн амраах зуухны суурилагдсан хүчин чадал нь 1000 орчим кВт цахилгаан хэрэглэдэг байсныг 600 кВт болгон зардал хэмнэх нөхцөл бүрдүүлжээ.

Нэгдүгээр шугамын зуухны хөргөлтийн системийн холболтыг шинэчилснээр усны зарцуулалтыг мэдэгдэхүйц хэмжээгээр багасгаж чадлаа. Түүнээс гадна эргэлдэх механизмууд дээр хайс хамгаалалт хийж, бүх тоног төхөөрөмж дээр аваарын зогсолтын товчлуур байрлуулж аюулгүй байдлыг хангажээ. Мөн тэд ажлын байранд дуу чимээ хэмжигч электрон төхөөрөмж суурилуулсан ажлаараа ХАБЭА-н хэлтсээс зарласан уралдаанд 2-р байр эзэлсэн. Тус цехийн ажилчид өнгөрсөн онд оновчтой 20-иод ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, эдийн засгийн хэмнэлт гаргаад зогсохгүй ажлын байрны нөхцөлийг сайжруулан болзошгүй эрсдэлээс өөрсдийгөө хамгаалан ажилласан байна. 

 

М.ОДГЭРЭЛ
ФОТО: Б.БАТТӨГС

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %