М.ӨЛЗИЙБАЯР: Ажилдаа урам зоригтой ирэх нь хамт олны эерэг уур амьсгалд их хэрэгтэй

А.Ф.Тюряковын нэрэмжит шагналт, Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын Тэргүүлэх механик М.Өлзийбаяртай уулзаж, сонирхсон цөөн асуултад хариулт авлаа.

-Нэг уламжлалт асуултаар ярилцлагаа эхэлье. Таны хүүхэд насны хүсэл мөрөөдөл юу вэ?

-Одоо эргэн санахад ажилчин болох хүртлээ тийм айхавтар хүсэл мөрөөдөл тээгээд явсан зүйлгүй. Залуу нас нисээд л өнгөрсөн дөө.

-Сэтгэлд хоногшин үлдсэн гэгээн дурсамжаасаа хуваалцана уу?

-Сэтгэлд хоногшин үлдсэн гоё сайхан дурсамжууд олон байгаа. Хамгийн сайхан дурсамжууд оюутан үеийн цаг хугацаа байдаг.

-Энэ жилийн сар шинийн баярыг Монголчууд цар тахлын улмаас хорио цээрийн дэглэм тогтоосноор ёс төдий тэмдэглэх шиг боллоо. Таны сэтгэлд үлдсэн цагаан сарын ямар баяр байна вэ?  

- Ер нь малчны цагаан сар гэж нэрлэдэг байсан биз дээ. Залуухан байхдаа хөдөө малчны хотоор үеийн залуустай хамт морь унаж,  золголт хийж байсан минь сэтгэлд илүү үлдсэн байдаг. 

-Өнөөг хүртэл харьцаатай явдаг насан багын найз танд бий юу? Итгэж нөхөрлөсөн найзтайгаа элдвийг ярьж суух сайхан даа. Тийм үү?

-Багын найзууд байлгүй яах вэ. Тэд нартайгаа уулзаад хуучин дурсамжаа сэргээн, баясаж суух шиг сайхан юм хаана байна. Гэхдээ тэр болгон зорилго тавиад уулзаад явах нь ховор юм даа. 

-Таны ажлын онцлог юу вэ?

-Хүн төрөлхтөн балар эртний үеэс багаж хэрэгсэл зохион бүтээж, ахуй амьдралдаа хэрэглэж эхэлснээр хүний сэтгэлгээ, амьдрал асар ихээр өөрчлөгдсөн, энэ их өөрчлөлтийг хийсэн хүмүүс чинь механик инженерүүд  юм.

-Эрдэнэт үйлдвэрт олон жил ажиллахдаа та яг юу бүтээсэн гэж боддог вэ?

-Ер нь Эрдэнэт үйлдвэрт ажил хийж, хөдөлмөрийнхөө хөлсөнд цалин авч өөрийнхөө төлөө ажилласан. Энэ зорилгын доор улс эх орон, Эрдэнэт үйлдвэр , хамт олондоо хэрэгтэй зүйл ихийг хийж бүтээдэг юм билээ.

-Таны бодлоор нэг газар он удаан жил ажиллахаар давуу болон сул тал юу байх юм?

-Бүх ажил гарт ороод сайхан байдаг. Гэвч бусдын санал бодлыг төдийлөн сонсохгүй байх сул тал бас бий шүү.

-Манай уншигчдад гэр бүлээ танилцуулна уу?

-Эхнэр, хоёр хүүхдийн хамтаар амьдардаг.

-Хамт олны талаарх таны сэтгэгдэл юу вэ?

-Өдөр бүр ажилдаа урам зоригтой ирэх нь хамт олны эерэг уур амьсгалд ихээхэн нөлөөтэй байдаг. Иймээс хамт олон маань миний дотнын хүмүүс.

-Залууст хандан хэлэх таны үгийг сонсъё?

-Залуу насандаа биеэ зовоож, сайтар суралцаад, өтөлсөн хойноо мэдлэгийнхээ үр шимийг хүртэн жарган суух хэрэгтэй.

-Баярлалаа.

Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %