“Эрдэнэт” сувиллын цогцолборын Сэргээн засах эмчилгээний тасгийн бүтээмж чанарын “Энэрэл” дугуйлан, Түргэн тусламжийн тасгийн “Өгсүүр өөд” дугуйлангийн гишүүд хамтран Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны нэгдүгээр байрны ажилчдад хүчил төрөгчийн коктейлиор үйлчилж байна. Сайн санааны энэхүү үйл ажиллагаа бүтэн сарын хугацаанд үргэлжлэх юм. Коронавирусын халдварын үед сүүлийн нэг жил гарангын хугацаанд хүмүүс амны хаалттай явснаар хүчил төрөгчийн дутагдалд орж буй учраас тархины цусан хангамжийг сайжруулах, уушги, зүрх болон бусад эд эсийг хүчил төрөгчөөр хангаж уурхайчдын эрүүл мэндийг хамгаалах үүднээс энэхүү санаачилгыг өрнүүлжээ. Хүчил төрөгчийн коктейль нь жирэмсэн эхчүүдэд ураг тэжээх, тонус буулгах ач холбогдолтойгоор гадна хүнийг хоёр цаг нарсан ойд агаарласантай тэнцэх хэмжээний хүчил төрөгчөөр хангадаг байна. Мөн тэд ажилчдад амьдралын зөв дадал хэвшил, эрүүл хооллолт, биеийн жингээ хянах, даралтаа зөв хэмжих зэрэг сэдвээр мэдээлэл өгч ажиллаж байна.
М.ОДГЭРЭЛ
ФОТО: Б.БАТТӨГС















