Монголын анхны дижитал музей нээгдэнэ

     Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн үүсэл хөгжил, түүхэн замналыг иж бүрэн үнэт өв болгон үлдээх зорилгоор Соёл, урлагийн цогцолборын дэргэд дижитал музей байгуулж, удахгүй нээлтээ хийх юм. Энэ нь орчин үеийн техникийн  шийдэл бүхий Монголын анхны дижитал музей болох юм. Тус музей нь Монгол орны уул уурхай, Цахим мэдээлэл, Түүхэн замнал, Үйлдвэрлэл, технологи, инновац, Нийгмийн хариуцлагатай Эрдэнэт үйлдвэр, Бидний бахархал гэсэн зургаан танхимтай. Эндээс Эрдэнэт үйлдвэрийн 40 гаруй жилийн түүх, судлал, хөгжил дэвшилтэй бүх талаас нь олон орны хэлээр танилцах боломжтой юм. Музейд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой 200 гаруй видео контент, 1000 гаруй үзмэр, 160 гаруй ном бүтээл, 30 гаруй самбар үзүүлэн, үзмэрүүдийг байршуулсан байна. Түүнчлэн  цех нэгж бүрийн  цахим танилцуулга, баримтат кино болон бүс нутгийн иргэд, анхдагчдын гар дээр байсан ховор, түүхэн үзмэр, баримтыг цуглуулж хадгалжээ. Эдгээрээс 1952 онд Эрдэнэт уулын орчмоос олдсон  олборлолтод ашигласан байж болох хүрэл тогоо, хүрз, зээтүүний үзүүр зэргийг Булган аймгийн музейд хадгалж байсныг зохих журмын дагуу хуулбарлуулан авч байрлуулсан нь ихээхэн сонирхолтой юм. Мөн Эрдэнэт үйлдвэрийн нээлтийн концертын хөтөлбөр, анхны ачаа ачих үеийн төмөр замын гадас, тэсэлгээний буу зэрэг сонирхол татахуйц, түүхэн ач холбогдолтой үзмэр, баримт бичгийг байршуулжээ. “Одоо тус музейг улсын статустай болгох зорилгоор бүх үзмэр, бүтээлийг улсын бүртгэлд бүртгүүлж, код авах, нэгдсэн системд холбох ажил хийгдэж байна. Ингэснээр, хүн бүрийн өгсөн бичиг баримт, бүтээл улсын үнэт өв болж үлдэнэ” гэж тус музейн эрхлэгч О.Нансалмаа ярилаа.    

Я.Энхтуяа
ФОТО: Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %