Хүн амын 75 хувийг хоёр тунгийн вакцинаар хангахад ойролцоогоор таван жил шаардагдана

     АНУ-ын мужуудаас гаргасан Ковид-19-ийн эсрэг анхны тарилга хийсэн талаарх мэдээллээс үзэхэд нийтдээ 64 177 474 тун хийгдээд байгаа бол дэлхий даяар 209 сая гаруй тарилга хийгджээ.

     Вакцинжуулах ажил муж улсуудад жигд бус явагдаж байгаа нь АНУ-ын холбооны төлөвлөснөөс доогуур үзүүлэлт болжээ. Нэгдүгээр сарын эхэн үе хүртэлх эхний ээлжийн тарилга эмнэлэг болон бусад байгууллагын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний газруудаар дамжин хийгджээ. Дараагийн үе шат нь вакциныг хийдэг уламжлалт газрууд болох эмийн сан, эрүүл мэндийн клиникүүдэд илүү их төвлөрөх юм байна. Ингэснээр тарилга хийлгэх боломжтой хүмүүсийн тоог нэмэгдүүлэх боломжтой.

     Pfizer-BioNtech-н вакциныг Хойд Америк, Европ, Ойрх Дорнодын улс орнуудад баталгаажуулсан бол одоогоор хамгийн багадаа 92 улсад вакцинжуулалт эхлээд байна. Pfizer-BioNTech-н вакцин ба Moderna-гийн тарилга нь олон арван мянган сайн дурынхны дунд явуулсан туршилтаар коронавирусийн халдварыг 95% бууруулсан болох нь тогтоогджээ.

     AstraZeneca Plc ба Оксфордын их сургуулийн вакцин 12 сарын 30-нд Их Британиас анхны томоохон зөвшөөрлийг аваад байгаа бол Хятадын Синофармын вакцин нь нийтлэг хүрээнд ашиглагдахаар болж ирэх 02 сарын эхэн гэхэд 50 сая хүнийг вакцинжуулах зорилтыг тавьжээ.

     Бусад улс орнууд вакцинжуулалтаа эхлүүлсэн. Хятад, Орос 07 ба 08 саруудад вакциныг бүрэн туршиж амжаагүй байхад өөрсдөдөө тарилга хийх эрх олгосон. Түүнээс хойш тэд хэд хэдэн сая гаруй хүнд вакцин хийсэн хэдий ч тэр бүр мэдээллээ шинэчлэхгүй байсаар байна.

     Дэлхий даяар вакцинжуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан улс орнууд вакцины тэгш бус хүртээмж, хүмүүсийн гарын булчинд тарилга хийхэд янз бүрийн үр дүн гарч байна. Израилийн вакцинжуулалт бусад үндэстнүүдийн хүчин чармайлтыг өчүүхэн болгож харагдуулж байна. Өөрөөр хэлбэл 100 хүн тутамд 82.3 тун хэрэглэжээ. Ихэнх улс орнууд анхны тунгаа ч хийж хараахан амжаагүй байгаа юм.

     Амьдрал хэзээ эргээд хэвийн байдалдаа болох вэ? Энэ бол нарийн төвөгтэй асуулт бөгөөд эпидемиологичдын мэтгэлцээний гол сэдэв юм. Хамгийн сайн вакциныг 95% орчим үр дүнтэй гэж үзэж байгаа боловч тарилга хийсний дараа халдварыг тараах боломжтой. АНУ-ын халдварт өвчин судлалын хамгийн өндөр албан тушаалтан Энтони Фаучи АНУ-ын хүн амын 70- 85%-д вакцин хийлгэвэл хэвийн байдалдаа орох боломжтой болно гэж мэдэгджээ.

     Дэлхийн хэмжээнд вакцинжуулалтын хамгийн сүүлийн үеийн тоо хэмжээ өдөрт дунджаар 6 242 182 тун байна. Энэ хэмжээгээр хүн амын 75 хувийг хоёр тунгийн вакцинаар хангахад ойролцоогоор 5 жил шаардагдана. 

Эх сурвалж: Bloomberg
Орчуулж, бэлтгэсэн: У.Нармандах

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %